Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өглөө

/2022.08.16/: Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа.

Хурлаар холбогдох байгууллагуудад хэд хэдэн үүрэг, чиглэл өгөв.

Тодруулбал,

  1. “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, эмнэл зүйн зөвлөмж, зөвлөгөө, нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүртээмжтэй хүргэх;
  2. Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж мэдээлэл авч, өвөрмөц бус сэргийлэлт буюу зайлшгүй дагаж мөрдөх зөвлөмж, уриалга гарган төрийн болон аж ахуй нэгж байгууллага, иргэд, олон нийтэд мэдээлж ажиллах;
  3. Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, тоног төхөөрөмжийн бэлэн байдал, хангамжийн асуудалд онцгой анхаарч, холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулалт хийх;
  4. Ажиллах хүч, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөцийн хангалт, бэлэн байдлыг хангах;
  5. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүнд тодотгол хийж, Шуурхай штабын бүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
  6. 2022-2023 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийг сургууль, цэцэрлэгийн орчинд мөрдүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэн, эрүүл мэндийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр үүлшинэ, 27 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлшинэ, 27 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.