Т.Доржханд: Дан дээл, давхар дээлний асуудал ШИЙДЭГДЛЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Дан дээл, давхар дээлний асуудал ШИЙДЭГДЛЭЭ

Фото эх сурвалж: Зариг.мн

/2022.8.15/ Үндсэн хуулийн цэц өнөөдөр хоёр асуудлаар хуралдсан. Энэ талаар ХҮН намаас мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Нэгдүгээрт, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын гишүүний 4 нь давхар дээлтэй байхыг зөвшөөрнө гэдэг заалт бий. Энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж ҮХ-ийн цэцэд хандсан. Өнөөдрийн Цэцийн шийдвэрээр Засгийн газрын тэргүүн нь өөрийн танхимаа бүрдүүлэх боломжтой боллоо. Энэ бол Үндсэн хуулийн цэцийн тогтоол бөгөөд үүнийг дагаж мөрдөх үүрэгтэй. Үүнийг УИХ өөрчлөх боломжгүй. Үүнээс хойш давхар дээл, дан дээлний талаарх нийгмийн зөрчил, үл ойлголцол байхгүй болсон.

Хоёрдугаарт, Засгийн газрын дөрвөн гишүүн нь УИХ-д байна гэдэг заалт ингээд үгүй болж байна. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдийн тоо яах вэ? УИХ-ын 76 гишүүний 4 нь Засгийн газарт ажиллана гэж үзэж, УИХ-ын гишүүдийн тоог Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр шийдсэн байна. Тэгвэл одоо засаглалын тэнцвэрийг хангахын тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй. Энэ бол УИХ-ын гишүүдийн шийдэх асуудал гэдгийг тогтоолд агуулгаар нь тусгалаа гэв.

Эх сурвалж: Зариг.мн

Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1 657 үхрийг вакцинжуулжээ
Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1 657 үхрийг вакцинжуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.