Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1 657 үхрийг вакцинжуулжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Булган аймагт үхрийн арьс товруутах өвчин илэрч 1 657 үхрийг вакцинжуулжээ

/2022.08.15/ Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт мал амьтны гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин илэрчээ.

Тиймээс 14 өрхийн 4 530 м2 талбай, устгалын цэгийн 120 м2 талбай, бэлчээр 5 300 м2 талбай болон 17 машин техникийг халдваргүйжүүлсэн байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг тусгай зориулалтын ариутгалын бодисоор шүршиж ариутгажээ.

Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12-13-ны өдрүүдэд 24 өрхийн 1 219 үхэр, 438 тугалд вакцинжуулалт хийсэн байна.

Мал амьтны халдварт өвчин бүртгэгдсэн болон сэжигтэй бүсэд зорчихгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: Булган аймгийн ЗДТГ

Улаанбаатарт маргааш 27 хэмийн дулаан, БОРОО ОРОХГҮЙ
Улаанбаатарт маргааш 27 хэмийн дулаан, БОРОО ОРОХГҮЙ
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.