/2024.06.21/
Завхан аймгийн Улиастай хотын Жинст багт түр зуурын хүчтэй аадар борооны улмаас үер бууж, 200 гаруй иргэн урьдчилсан байдлаар 700 сая орчим төгрөгийн хохирол амсаад байна. Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, 40 өрхөд гэр болон 400 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлээд байна.
Засгийн газраас үзүүлж буй шаардлагатай тусламжууд айл өрхүүдэд өчигдрөөс хүрч эхэлжээ. Цаашид үерийн далан барих болон бусад асуудлуудыг шийдвэрлэхийг Завхан аймгийн Засаг даргад үүрэг болголоо.