/2023.10.03/: Хяналт шалгалтын тухай хууль УИХ нээлттэй томилгооны сонсгол хийх эсэх асуудал дээр Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд болон цэцийн өөрийн хараат бус байдлыг алдагдуулж байна гэж үзэн дүгнэлтээ гаргасан билээ.
Тэгвэл энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хурлаар хэлэлцээд хүлээн авсангүй.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Томилгооны сонсгол хийснээр зөвшилцөх танилцах явцыг талуудыг тэнцвэртэйгээр оролцуулж байгаа хэлбэр гэлээ. Өмнө нь хэн нэгнийг томилохдоо далд хэлбэрээр иргэд хэн гэдгийг нь ч мэдэлгүй явуулдаг байсан бол сонсгол хийснээр нэгэнт олон нийтийн өмнө гарах тул нэр оруулж байгаа тал хариуцлагатай ханддаг болсон. Иргэд хэнийг томилж байгаатай танилцана. Санал бодлоо хэлнэ. Магадгүй олон нийтийн санаа бодлыг авсаны дараа томилох эсэхээ шийднэ. Энэ бол нээлттэй сонсголын амин сүнс гэлээ. Их хурлын гишүүд оролцоно танилцах гэхээсээ илүү ард иргэдтэй мэдээллээ хуваалцаж байгаа хэрэг гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Иргэдийн мэдэх эрх нээлттэй ил тод байдлын зарчмаасаа ухрах ёсгүй. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Ганбат: Уул нь УИХ ард түмэнтэйгээ хамт байгаагаа илэрхийлдэг зүйл. Тухайн зүйлд нөлөөлөөд байгаа зүйл байхгүй түр хороо Хөгжлийн банкны сонсгол хийсэн. Сонсголд орсон хүмүүс нэг их ял аваагүй. УИХ хамгаалж хаацайлаад байдаггүй. Шүүх өөрөө л болохгүй байгааг ард түмэн харсан. Сонсголыг нөлөөлж байна гээд байх юм. Ийм л байдалтай байгааг олон түмэн мэдэх эрхийн хүрээнд харж байгаа. Иргэний гаргасан тэр хэмжээнд цэц шийдэх ёстой. Өргөжүүлээд шийдсэн байна. Ганц зүйтэй хийсэн зүйлээ УИХ баллах ёсгүй. Хүлээж аваад хэрэггүй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Ард түмэн нь төрөө шууд сонгодог дарангуйлагч дэглэмтэй улс биш гэдгээрээ бахархаж хамгаалахыг эрмэлздэг. Засгийн бүх эрх ард түмний гарт байгаа. УИХ ард түмний төлөөллийн дээд байгууллага.
Г.Занданшатар даргатай парламент хувьсгалын шинжтэй өөрчлөлтүүдийг хийж байгаа. Нэг банкны шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулахаар тавьж байсан. Хаалттай байдлаар хэдхэн дарга нарын хүрээнд томилгоо хийж ирсэн. Монгол Улсын Их хурлаар томилогддог 40 гаруй албан тушаалтныг нээлттэй сонсголоор сонсдог болсон. Үндсэн хуулийн цэц томилгоонуудыг хаалттай болгох нь зүйтэй гэдэг дүгнэлтийг ойлгохгүй байна.
УДШ, ҮХЦ-ийн гишүүдийн томилгоон дээр тухайн хэргийн шийдэж байсан хэрэг рүү орох нь хараат бус руу нэвтэрсэн хэрэг байж болох байх. Үүнийг боловсронгуй болгож болно. Нээлттэй ардчилсан байх бодлогодоо үнэнч байгаа учраас цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй.
Цэцийн гишүүнийг томилгооны сонсголд оруулах асуудалтай холбоотой хуулийн 12 зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байсан юм.