МАН хотын даргын суудлаа хэндээ ӨГӨХ вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН хотын даргын суудлаа хэндээ ӨГӨХ вэ?

/2023.10.03/: Өчигдөр ажлаа өгсөн хотын даргын орыг хэн залгах вэ?

Эхлээд зарчмын хэдэн зүйлс байх нь шинэ хотын дарга улс төрийн ямар нэгэн татлаа түтлээгүй ажиллана учир нь тэр нийслэлийн намаа удирдахгүй. Тэрээр мөн ямар нэгэн халаа сэлгээ хийх боломжгүй зөвлөх туслахыг эс тооцвол.

Улаанбаатар хот өнгөрсөн гурван жил маш олон ажлыг Засгийн газрын дэмжлэгтэйгээр бярдан урагшлуулсан.

ШАЛГУУР НЬ: Засгийн газартай хууль тогтоогчидтой хамтран ойлголцож ажлаа урагшлуулах лидэр. УБ хотын түүхэнд хот өөрөө бие даах том эхлэлүүд хэдийнээ тавигдсан. Хотын дарга гэдэг улсын Ерөнхий сайдын хэмжээний ажил. Үүнийг Д.Сумьяабазар дарга илэрхийлсэн.

Хотын асуудлыг хотдоо барьж түүнээс ирэх галыг өөр дээрээ татан ажиллах харизмтай лидэр томилохгүй бол асуудал тэр чигтээ өөр дээр нь бууна гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн сайн ойлгож байгаа.

Иймээс тэр ГАЛ АВАХ УЛС ТӨРЧ-ийг хайна. Энэ томилгоо Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд шийдэгдэж НИТХ-аас хүлээн зөвшөөрөгдөх ч энэ нь нэг их том асуудал биш. НИТХ-д олуулаа тул намын бодлогыг босоо тогтолцоогоороо хүлээгээд авчихна. Энэ удаагийн томилгоонд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн оролцоо хир байхаас олон зүйл шалтгаална. Түүнд хэдийнээ бэлдсэн кандидатууд бий.

Түүний хувьд НИТХ -д ажиллаж байсан туршлагатай. Хамгийн магадлал өндөртэй нэр дэвшигч бол Б.БАТБАЯСГАЛАН. Т.Бадамжунайгийн туслах байснаар нь баалдаг боловч үнэндээ Д.Амарбаясгалангийн хамгийн ойрын хүн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс хотын даргын суудлыг Цахим хөгжлийн яамны сайд Н.УЧРАЛ-д өгнө гэх бор шувуу нисч байгаа. Нэгэн цагт 80-аад оноос төрөн гарах Ерөнхий сайдын хэмжээнд яригдаж байсан түүх бий. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар их улс төрийн халуухан шилжилтийн үеэр тэр байгаагүй.

Н.Учрал хотын дарга болж нэг шат ахих боломж нь энэ байж магадгүй. Тэгээд ч түүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өндөр дэмжлэг авч чадах улс төрч.

Гуравдах этгээд цоо шинэ сонголтын тухайд яригдана. Ерөнхий сайдад ийм хэмжээний БИТҮҮ МОРЬ байхыг үгүйсгэхгүй.

Тэр хүн аж ахуйн ажлын туршлагатай аль эсвэл улс төрд ойлголцол холбоо өндөртэй байх шаардлагагүй. Зүгээр л өөрсдийн туршлагаар өнгөрсөн 30 жилийн хот дээр өрнөсөн алдаа завхралыг нэг нэгээр нь задлаад л сууж байх хэн нэгэн. Энэ нь 2024 оны сонгуульд орох дараагийн том хөзөр байж болох юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 болон 5 настай эгч дүү хоёр цонхоороо унаж амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 болон 5 настай эгч дүү хоёр цонхоороо унаж амиа алджээ
 
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.