10 Япон хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

10 Япон хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай

People exercising in a park in Tokyo in October 2022 - person in foreground with grey hair extends shoulders while standing up straight

Японд анх удаа 10 хүн тутмын нэг нь 80 ба түүнээс дээш настай болсон талаарх судалгааны дүгнэлт гарчээ.

Үндэсний мэдээллээс харахад 125 сая хүн амын 29.1 хувь нь 65 ба түүнээс дээш насныхан байгаа нь дээд амжилт юм.

Япон улс төрөлт дэлхийн хамгийн бага орны нэг бөгөөд хөгширч буй хүн амаа хэрхэн залуу үеэр сэлбэх талаар удаан хугацаанд тэмцсээр ирсэн.

Ийнхүү 65 ба түүнээс дээш насны хүмүүсийн эзлэх хувь хэмжээгээр дэлхийн хамгийн өндөр настай хүн амтай улс болсон гэж НҮБ мэдэгдэв.

Харин тус улсын араас Итали 24.5 хувь, Финланд 23.6 хувьтайгаар хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

Японд 2040 он гэхэд 65-аас дээш насныхан хүн амын 34.8 хувийг эзлэх төлөвтэй байна гэж Хүн ам, нийгмийн хамгааллын судалгааны үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Japan population: One in 10 people now aged 80 or older - BBC News

Тус улсын өндөр настнуудын хөдөлмөр эрхлэлтийн түвшин томоохон эдийн засагтай орнуудад хамгийн өндөрт тооцогддог бөгөөд 65 ба түүнээс дээш насны ажилчид үндэсний ажиллах хүчний 13 гаруй хувийг бүрдүүлдэг.

Гэвч энэ нь тус улсын нийгмийн даатгалын зардлын ачааллыг хөнгөвчлөхөд төдийлөн нэмэр болсонгүй.

Амьжиргааны өртөг нэмэгдэж, ажлын цаг нь уртасч байгаа энэ үед төрөлтийг нэмэгдүүлэх оролдлого төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Төрөлтийн түвшин олон оронд, тэр дундаа Японы хөрш орнуудад удааширч байгаа ч Японд энэ асуудал ялангуяа хурцаар тавигдаж байна.

Japan population: One in 10 people now aged 80 or older - BBC News

Тус улсад өнгөрсөн онд 800 мянга хүрэхгүй хүүхэд мэндэлсэн нь 19-р зуунд бүртгэгдсэнээс хойшхи хамгийн бага тоо юм. 1970-аад онд энэ тоо хоёр сая гаруй байжээ.

Ерөнхий сайд Фумио Кишида өнгөрсөн нэгдүгээр сард улс орон нь төрөлт буурч байгаагаас энгийн нийгэм шиг ажиллах боломжгүй болохын ирмэг дээр байна гэж мэдэгдсэн.

Азийн бусад орнууд ч хүн ам зүйн ижил төстэй сорилтуудтай тулгарч байна.

Өнгөрсөн онд Хятадын хүн ам 1961 оноос хойш анх удаа буурсан бол Өмнөд Солонгос дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшин бүртгэгдсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Тамхины хамаарлын эсрэг сургагч багш бэлтгэж байна
Тамхины хамаарлын эсрэг сургагч багш бэлтгэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.