Японы улсын “Ниппон салвэйж“ ХХК Хөвсгөл нууранд ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы улсын “Ниппон салвэйж“ ХХК Хөвсгөл нууранд ажиллаж байна

May be an image of nature

/2022.05.30/: Япон Улсын далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах чиглэлээр 100 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй "Ниппон салвэйж" компанийн төлөөлөл Араки Ватару нарын бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ оны хоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулсан "Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган"-аас нууранд живсэн тээврийн хэрэгслийн байршил, гүнийг нарийвчлан тодорхойлж, зураглал, суурь судалгаа хийж, живсэн тээврийн хэрэгслийг 2024 оны дотор үе шаттай татан гаргах тухай зөвлөмж гарсан.

Зөвлөмжийн хүрээнд Хөвсгөл нууранд живсэн машин техникийг татан гаргах ажиллагааны эхний үе шат болох урьдчилсан ерөнхий судалгааг Япон Улстай хамтран хийхээр боллоо. БОАЖ-ын сайд, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга Ж.Чүлтэмсүрэн нараар ахлуулсан баг Япон Улсын далайд живсэн техник хэрэгслийг татан гаргах чиглэлээр 100 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй "Ниппон салвэйж" компанийн төлөөлөл Араки Ватару нарын бүрэлдэхүүн Хөвсгөл нууранд ажиллаж байна.

Энэ удаагийн судалгаагаар Японы талаас Хөвсгөл нуурын байгалийн тогтоц, техник хэрэгслийн живсэн байх магадлалтай газруудын хэмжээ, байршлыг агаараас тандах, цаашид байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах техник хэрэгслийг тодорхойлох юм.

БОАЖ-ын сайд тавдугаар сарын 13-20-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийх хугацаандаа Япон Улсын Байгаль орчны сайд Ц.Ямагүчи, дэд сайд Т. Оока, Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Батжаргал болон "Ниппон салвэйж" компанийн удирдлагуудтай хийсэн ажил хэрэгч уулзалтуудын үр дүнд энэ удаагийн судалгааны ажил шуурхай зохион байгуулагдан, Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалахад чухал ач холбогдол үзүүлэх эхний ажил болж буйгаараа онцлогтой байна.

Эх сурвалж: БОАЖЯ

“Парламентын боловсрол” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
“Парламентын боловсрол” илтгэх ур чадварын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.