УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр авилга буурна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүдийн тоог нэмснээр авилга буурна гэв

/2022.04.20/ Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд болон зарим намын төлөөлөл Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд:

МУ-ын эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Үүнтэй холбоотойгоор Төсвийнн тодотгол хийх гэж байна. Аравхан хоногийн өмнө маш олон залуус талбай дээр жагсаж өөрдийн саналыг улстөрийн намуудад хүргүүлсэн. Үүнийг боломж гэж харах ёстой.

Улсын төсвийн тодотголоор үр дүнтэй хэмнэлтийг хийж чадахгүй бол залуучууд дахин төв талбай дээр гарч ирнэ шүү. Улс төрийн намууд нийлж байгаад эрх баригч намыг шаардаж байгаад маш яаралтай УИХ-ын хаврын чуулганаар сонгуулийн тогтолцоог өөрчлөе л гэж байна. Маш энгийнээр хэлбэл, тойрогтоо дээвэр засаж, хаалга янзалдаг, пасад шийддэг улс төрчидтэй байх юм уу. Эсвэл хэрхэн 3,4 сая иргэнээ ажлын байраар хангаж, хэрхэн залуучуудаа дэлхийн зах зээл рүү гаргах вэ гэдэг асуудлыг ярьдаг УИХ-тай байх юм уу гэдэг сонголтоо хий гэж байна. Тиймээс улс төрийн намын төлөөллүүд ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлж байна.

76-гаа өсгөе. Судалгаагаар гишүүдийн тоо хамгийн багадаа 150-215 гэдэг тоонууд гарч ирж байна. Ингэснээр нэг УИХ-ын гишүүн дээр ирэх кнопын эрх мэдэл буурна. Үр дүнд нь авилга буурна. Залуучуудаа парламентад оруулж ирэх хэрэгтэй.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Өнөөдөр МУ-д улстөр, эдийн засгийн хямрал болж байна. Ер болж, бүтэж байгаа зүйл алга гэж иргэд жагсаж байна. Энэ бүгдийн суурь шалтгаан нь юу вэ гэхээр сонгуулийн тогтолцоо буруу байна. Өнөөдрийн сонгуулийн мажоритар тогтолцоо энэ олон хямралыг авчрах үүд хаалгыг нээж өгч байна.

2020 оны сонгуулиар санал өгсөн хүмүүсийн зөвхөн 42 хувь нь МАН-д саналаа өгсөн боловч эрх баригч нам Засгийн газар, УИХ-д хэт олонх байна. Тэгэхээр хэт нэг намын давамгайлал нь улс орныг хөгжлийн гацаанаас гаргаж чадахгүй гэдгийг харуулж байгаа.

Тийм учраас сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүйгээр улс төрийн хямралаас салахгүй гэдгийг хэлмээр байна. Монгол Улсын нэгдсэн төсвийг баталж байгаа хэдий ч тойргийн төсөв баталдаг тогтолцоо бий болоод удаж байна. Иймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай.

ВИДЕО: Мэдээ мэдээллийн 60 хором
ВИДЕО: Мэдээ мэдээллийн 60 хором
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.