/2021.08.04/: Якутаас Хабаровскийн хязгаарын эрэг хүртэл төмөр замыг барьж Чумикан бүсэд нүүрсний боомт байгуулах тухай саналыг 7-р сарын эхээр гаргасныг ерөнхийлөгч В.Путин дэмжсэн байна.
Yota компани болон нүүрсний хэд хэдэн активын эзэн Альберт Авдолян төсвөөс хөрөнгө таталгүйгээр өөрийн зардлаар БАМ-аас хойд зүгт 500 орчим км урт, жил бүр 30 сая тонн нүүрс тээвэрлэх даацтай төмөр зам барих санал тавьжээ. Үүнээс гадна Чумикан орчимд нүүрсний боомт барихаар төлөвлөж байна.
Төсөл хэрэгжсэнээр БАМ ба Транссиб-ээс тээвэрлэлт хийснээр Якутаас Хабаровскийн нутаг руу түлш тээвэрлэх замыг хоёр дахин багасгах боломжтой болно (одоо хэт ачаалалтай хурдны замаар Ванино руу тээвэрлэж байгаа юм). Урьдчилсан тооцоогоор төмөр замын шугам, терминалыг барихад таван жил орчим хугацаа шаардагдах бөгөөд зардал нь 2.5-3 тэрбум доллар болох юм байна. Энэхүү төсөл нь арван жилийн дотор үр өгөөжөө өгөх бөгөөд шинэ салбараар дамжуулан жилд дор хаяж 22.5 сая тонн нүүрс нийлүүлэх боломж бүрдэнэ.
Шинжээчдийн үзэж байгаагаар төмөр замыг барьж болох боловч боомт байгуулахад ноцтой асуудал үүсэж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Чумикан ба түүний эргэн тойрон дахь хөлөг онгоцны тээвэрлэлтийн нөхцөл нь Хабаровск мужид хамгийн хэцүүдээ ордог байна. Тус бүсэд хөлөг онгоцны тээвэрлэлтийн ажил нь 6-р сарын сүүлээс 7-р сарын эхээр эхэлдэг бөгөөд ердөө 2-3 сар үргэлжилдэг.
Усны шинж чанар болон салхины хүчний улмаас Охотскийн тэнгисийн энэ "булан" удаан хугацааны турш мөсөөр хучигддаг. Өөр нэг асуудал бол гүехэн устай ба маш хүчтэй давалгаа үүсдэг газар ажээ. Иймээс Тугуро-Чумиканскийн бүсэд ганц ч боомт байдаггүй. Хөлөг онгоцнууд эргээс хэдхэн километрийн зайд зогсож ачаагаа буулгаж, тэднээс хавтгай ёроолтой хөлөг онгоцон дээр понтоноор ачдаг байна.
Гэсэн хэдий ч Чумиканы ойролцоо боомт барих боломжтой нэг газар байдаг нь районы төвөөс хойд зүгт 25 км орчим зайд оршдог.
Чумиканы тэнгис үнэхээр гүехэн ба 8 метр хүртэл өндөртэй далайн түрлэг ихтэй байдаг тул боомт барих боломжгүй юм. Усны урсгал багатай үед ус 5 км хүртэл холддог. Гэхдээ хойд зүгт, ойролцоогоор 25 км -ийн цаана маш гүнзгий эрэг байдаг бөгөөд хөлөг онгоц ямар ч саадгүйгээр эрэг рүү ойртох боломжтой чулуурхаг газрууд байдаг. Боомт барихад тулгарахад ганц асуудал бол боомтын барихаар төлөвлөсөн газар хаданд цохио ихтэйгээс гадна Охотскийн тэнгисийн өнцөг булан бүрээс ирдэг мөсөөр бүрхсэн талбайтай нь барилга барихад хүндрэл учруулна гэхдээ төслийг санаачлагчид энэ асуудлыг шийдэж, хэрэв хүсвэл мөсөн дээр явах чадвартай ангиллын хөлөг онгоц худалдаж авч болох юм гэж бодож байгаагаа Тугуро-Чумиканскийн дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын депутат Юрий Мусатов хэлэв.
Тэрээр, төмөр зам барихад асуудал үүснэ, гэхдээ тийм ч асуудал биш гээд “Төмөр зам барихаар төлөвлөж байгаа маршрутын дагуу хүн суурьшаагүй ба намаг ихтэй. Гэхдээ уулын хяр дагуу хуучин замууд бас бий. Төсөл хэрэгжүүлэгчид зөв тооцоолж, хамгийн сайн хувилбарыг олох боломжтой. Учир нь БАМ -ийг барихад нөхцөл нь үүнтэй ижил төстэй нөхцөлд барьсан. Элгагийн нүүрс бол коксжсон нүүрс бөгөөд их үнэтэй учир бид дэмжих ёстой гэж Юрий Мусатов хэлэв.
Одоогийн байдлаар тус газарт барилга барих талаар албан ёсны баримт бичиг ирээгүй байна.
Дашрамд дурдахад энэ газар нь Хабаровскийн нутаг дэвсгэрийн хүн ам хамгийн сийрэг газар бөгөөд Унгарын газар нутгийн хэмжээтэй энэ бүс нутагт ердөө 2000 орчим хүн амьдардаг байна. Хэрвээ Тугуро-Чумиканский дүүрэг дагуу төмөр зам барих төлөвлөгөө хэрэгжвэл сонирхолтой нөхцөл байдал үүсэх бөгөөд тус төмөр замаар зөвхөн ачаа л тээвэрлэнэ. Учир нь тус зам суурин бүсээс хол баригдах ажээ.
Эх сурвалж: https://rcbc.ru/ru/news/gde-sobralis-stroit-ugolnyj-megaport-v-habarovskom-krae/