/2022.1.25/ ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн захирал Т.Болормаагийн өгсөн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.
Хэрэв та видео хувилбараар үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Омикрон хувилбар нь 12-оос доош насныханд вакцин тариагүй байна. Тиймээс бага насны хүүхдүүд, 0-5 насныхан халдварт өртөх, хүндрэх эрсдэл өндөр байна.
ХҮҮХДЭД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
Омикроны хувьд хүүхдэд илрэх эмнэлзүйн шинж тэмдэг нь янз бүр байна.
Таваас дээш насны хүүхдэд насанд хүрэгсдийнхтэй төстэй дараах шинж тэмдгүүд илэрч байна. Үүнд:
- Нусгайрах
- Хоолой өвдөх
- Үнэр мэдрэхгүй болох
- Ядрах
Таваас доош насны хүүхдүүдэд илрэх шинж тэмдэг:
- Халуурах
- Амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдгүүдээр илэрч байна.
ЯМАР ТОХИОЛДОЛД ЭМНЭЛЭГТ ХАНДАХ ВЭ?
Бага насны хүүхдийн амьсгалын дээд зам нь богинохон, насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад нарийхан байдаг. Тиймээс бага зэргийн үрэвсэхэд амьсгалын хямрал болох нь элбэг. Тиймээс эцэг эхчүүд 2-оос доош насны хүүхэд халуурах, тайван биш болох, хоолой нь сөөнгөтөх, хуцуулж ханиах, халуунгүй үедээ амьсгаадах, хяхтнаж амьсгалах, алсаас амьсгал нь дуугарч сонсогдох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн байгууллагат яаралтай хандах шаардлагатай.
0-2 сартай буюу нярай хүүхдийн хувьд эмнэлзүйн шинж тэмдэг нь унтаарах, халуурах гэсэн шинжээр илэрч байна.
ХӨНГӨН ӨВЧИЛСӨН ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Ковидын омикрон хувилбарын үед гэр бүлийн хэн нэгэн гишүүн өвдсөн тохиолдолд гэр бүлийн гишүүн бүр өвдөх магадлал их байна.
Хөнгөн өвчилсөн үед хүүхэд халуунгүй үедээ амьсгаадахгүй, цээж нь хонхолзохгүй, амьсгал нь олшрохгүй. Энэ тохиолдолд шингэн ердийнхөөс илүү уулгана. Ингэхдээ хүйтэн шингэн уулгахгүй. 38-аас дээш халуурсан тохиолдолд парацетамолыг насанд нь тохирсон хэмжээгээр 6 цагийн зайтай, витамин Д 400-1000 тунтайг, витамин В 250-1000 тунтайг өгнө.
АЮУЛТАЙ ШИНЖ БУЮУ АМЬСГАЛЫН ТОО ОЛШИРНО ГЭЖ
ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?
Гэхдээ хүүхдийн биеийн байдлыг маш сайн хянах шаардлагатай. Хэрэв хүүхдийн ханиалгах нэмэгдээд, бөгшүүлээд, халуунгүй үедээ амьсгалын тоо нь олшроод эхэлвэл эмнэлэгийн байгууллагат хандана. Амьсгалын тоо олширно гэдэг нь дараахыг хэлнэ. Үүнд:
- 1 минутанд амьсгалах тоо:
- 2 сар хүртэлх хүүхэд- 60 ба түүнээс дээш
- 2-11 сартай хүүхэд - 50 ба түүнээс дээш
- 1-5 настай хүүхэд -40 ба түүнээс дээш амьсгалах
Дээрх тохиолдолд хатгалгааны шинж тэмдэг гэж үзэж эмнэлэгт хандана.
ЯМАР ХҮҮХДҮҮД ХҮНДРЭХ ЭРСДЭЛТЭЙ ВЭ?
Дараах өвчнөөр өвчилсөн хүүхдүүд халдвар авбал хүндрэх эрсдэлтэй.
- Чихрийн шижин
- Багтраа
- Зүрхний дутагдал
- Уушгины архаг өвчин
- Хорт хавдар
- Дархлаа дарангуйлах эмчилгээтэй
- Цусны даралт ихсэх
- Тураал
- Сульдаа
- Цус багадалт
- Харшлын эмзэгшилт
Дээрх хүүхдүүд өвдсөн тохиолдолд эмнэлэгийн байгууллагат хандана.
ГЭР БҮЛИЙН ЭРСДЛЭЭ ТОДОРХОЙЛОХ:
Дараах тохиолдолд танай гэр бүл “Халдварт өртөх эрсдэлтэй” хэмээн тооцогдоно.
- 0-5 настай хүүхэдтэй
- Жирэмсэн эмэгтэй
- 60-аас дээш өндөр настантай
- Архаг суурь эмгэгтэй хүн
Энэ тохиолдолд танай гэр бүлийнхэн нийгмийн харилцаанд орохдоо халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах, вакцины бүрэн тундаа хамрагдах, бүрэн тундаа хамрагдаад 3-аас дээш сар болсон бол 3, 4 дэх тундаа хамрагдах шаардлагатай. Мөн олон хүн цугласан газар очихгүй байх, маск зүүх, эхний шинж тэмдэг илэрмэгц өөрийгөө тусгаарлаарай. Ингэж чадвал хайртай хүмүүсээ эрсдлээс аврах боломжтой.
Эх сурвалж: ЭМЯ