“Жирэмсний эрт үед төрөлхийн согогтой хүүхэд төрөх эсэхийг шинжилж чадахгүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Жирэмсний эрт үед төрөлхийн согогтой хүүхэд төрөх эсэхийг шинжилж чадахгүй“

/2022.01.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

-Гадаад улс орнуудад аль хэдийнээ ажил хэрэг болчихсон. Манайд бол ярихаас цаашгүй нэг асуудал байдаг. Тэр нь ургийн гажгийг жирэмсний үед нь оношилж, энэ асуудлыг шийдэх явдал юм. Уг асуудлыг шийдэж чадахгүй улмаас маш олон гэр бүл эмгэнэлтэй байдалд орж байна. Тиймээс энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт тодорхой хариулт хэлж өгөөч.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Анагаах ухааны доктор, хүний их эмч, хүн судлаач Э.Энхмаа:

-Дэлхий даяар удамшлын 6 мянга гаруй өвчин бүртгэгдсэн байдаг. үүнээс хамгийн түгээмэл нь 2 мянга гаруй өвчнийг нэрлэдэг. Энэ өвчнөөс Монгол Улсад ямар өвчин, аль аймагт хамгийн түгээмэл байгаа болон хэр их давтамжтай бүртгэгдэж байгаа талаар хийсэн судалгаа бидэнд байхгүй. Мөн жирэмсний эрт үед төрөлхийн согогтой хүүхэд төрөх эрсдэл байгаа эсэхийг бид нарийн шинжилж чадахгүй байна. Манайх хромосом буюу нэлээд бүдүүн баараг түвшинд л шинжилж чадна.

Э.Энхтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байна
Э.Энхтуяа: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.