Омикрон хувилбар 86 оронд бүртгэгдээд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Омикрон хувилбар 86 оронд бүртгэгдээд байна

Дельта" хувилбарын тархалтын улмаас гуравдугаар тунгаар дархлаажуулж эхлэв

/2021.12.17/: ДЭМБ-ын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 14-нд мэдээлэл хийсэн бөгөөд Омикрон хувилбар өнөөдрийн байдлаар 86 оронд бүртгэгдээд байгааг мэдээлсэн байна.

Омикрон хувилбарын халдварлах түвшин урьд урьдын бүх хувилбараас хамгийн өндөр байгааг ДЭМБ онцолсон байна.

ДЭМБ зүгээс улс орнуудын эрүүл мэндийн салбарыг бэлэн байдлын бэлтгэлээ хангахыг уриалсан бөгөөд 1 жилийн өмнөхтэй харьцуулахад улс орнуудын эрүүл мэндийн салбарууд суларсан бөгөөд түүн дотроо хүний нөөц нь сульдсан ядарсан байгаа нь байдлыг хүндрүүлж байгааг анхааруулсан байна. ДЭМБ зүгээс вакцины бүүстэр тунг эсэргүүцэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд вакцины тэгш хүртээмжтэй байдал чухал гэдгийг онцолсон байна.

Их Британид эхний нас баралт бүртгэгдлээ

Их Британи, тохиолдлын тоо эрс нэмэгдсэн бөгөөд уржигдар 77000 байсан бол 86000-д хүрч нэг өдөрт нэмэгдсэн ба 7 хоног дотор 74 хувиар өсөөд байна. Тохиолдлын тоо 2 дахин нэмэгдэх хугацаа нь 1.5 өдөр байна урьд нь 2.5 өдөр байсан, эмнэлэгт хэвтэлт 7 хоногт 4 хувиар өсөөд байна.

Омикрон шалтгаант тохиолдлын 40 хувь нь Омикрон хувилбар эзлэх болсон ба ирэх оны эхээр Их Британи Дани, Бельги, Норвеги зэрэг улсуудад Омикрон энэ оны сүүлээр давамгайлах таамаглалтай байна. Их Британид засгийн газар тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ, орны ачаалаал нэмэгдэнэ, улмаар нас баралт 75,000 хүртэл нэмэгдэнэ гэсэн тооцооллыг тус улсын эрдэмтэд хийжээ. Лондон хотод л гэхэд хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа бөгөөд дэлгүүрт 2м зай барьж оочерлож, замууд машингүй, метроны буудлууд хоосон байна.

Тус улсын эрүүл мэндийн систем энэ ачааллыг даахгүй гэдгээ зарласан ба нэг шалтгаан нь эрүүл мэндийн салбарын маш олон ажилчид өвдөж ажиллах хүчний дутагдалд орсон байна.

Нэгээс хоёр сарын дараа дэлхийн дийлэнх орнуудад Дельта хувилбар ба Омикрон хувилбар зэрэгцсэн давалгаанд өртөх эрсдэл олон улсад үүсээд байна.

Өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсэн тохиолдолд Дельта ба Омикрон хувилбараар зэрэг халдвар авч өвдөх эрсдэл ч үүсээд байна. Омикрон хувилбар дэлхийн бүх улс орнуудад заналхийлэл учруулж байна. Нэг эсвэл хоёр сарын дараа гэхэд дэлхий даяар хүнд байдалд орох магадлалтай гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ.

Омикрон хувилбар цагаан мөгөөрсөн хоолойн салстад дельта хувилбараас 70 дахин хурдан хуваагдаж олширч байгааг нотолсон бөгөөд халдварлах чадвар өндөр байгаагаас уушигны эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч олширон үрэвсэл үүсгэж байна гэсэн судалгаа гарсан бөгөөд ийм шалтгаанаар Омикрон хувилбарын голлож бүртгэгдэж байгаа 5 шинж тэмдэг бол илүү амьсгалын дээд замтай холбоотой шинж тэмдэг болох нус гоожих, хоолой өвдөх, найтаах, ханиах, мөн бронхитын цагаан мөгөөрсөн хоолойн үрэвслийн шинж тэмдэгүүд илэрч байна.

Мөн ядарч цуцах толгой өвдөх гэсэн томуу төст өвчний шинж тэмдэг давамгайлж байна. Таньд томуу тост ийм шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээсээ илүү омикрон хувилбарын ковид байна гэдгийг омикронд өртсөн улс орон иргэддээ мэдээлж байна.

Омикрон хувилбарын халдварын нууц хугацаа богиноссон бөгөөд хүмүүс халдвар авснаа мэдэхгүй олон хүнд халдвар тараах эрсдэлтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна. Ийм учраас халдвар тархсан улс орнуудад зул сарын хүлээн авалтыг гэр бүлээс гадуур тэмдэглэхийг хориглосон байна.

Омикроны Шинж тэмдэг хөнгөн гэж үзэж болохгүй

Монгол улсад өвлийн хахир хүнд улирал ирсэн, монголчууд томуугаар маш хүнд өвддөг, хавсарсан өвчтэй хүмүүсийн эзлэх хувь өндөр бөгөөд хүндрэл тохиолдох эрсдэл өндөр байна. ӨАБНУ судалгаагаар урьд нь Дельта хувилбараар өвдсөн хүмүүс дахин өвдсөн тохиолдол 11 сард 3 дахин нэмэгдсэн бөгөөд манай улсад мөн Альфа ба Дельта хувилбараар өвдсөн хүмүүс дахин өвдөх эрсэлтэй.

Бид хэрхэн сэргийлэх вэ

Улс орнууд Бүүстэр тунг омикроноос хамгаалах гол зэвсэг гэж үзэж байна. Британы засгийн газар өдөрт 800 мянгаас нэг сая хүнийг бүүстэр тунд хамруулж эхэлсэн ба цэргийн эмч нарыг дайчлан ажиллаж байгаа аж. Оны сүүлээр 18 наснаас дээш бүх иргэдээ хамруулахаар тооцоолсон бөгөөд иргэдийн идэвх сайн байна. Их Британийн засгийн газрын судалгаагаар 2 тун Пфайзер ба Астра зенека 10-40 хувь хамгаалж байгаа бол 3 дахь тун 71-76 хувь хамгаалж байна гэсэн судалгааны дүн гарсан байна.

Пфайзер компаний судалгаагаар 2 тун хийлгээд нэг сар, 3 тун хийлгээд нэг сар болсон хүмүүс дээр Омикрон вирусын эсрэг neutralizing essay test хийхэд бүүстэр тунтай хүмүүсийн эсрэг биеийн түвшин өндөр байсан бөгөөд Израйлийн судалгаа мөн ийм үр дүн өгчээ. Манай улсын иргэдийн 80 хувь нь Синофармын 2 тунтай ба үүн дээр Пфайзер болон ижил тунгаар нь бүүстэр хийхэд халдвараас сэргийлэх өвчлөл ба хүндрэлээс сэргийлэх үр нөлөө өндөр байгаа нь судалгаагаар нотлогдсон

Гуравдугаар тунгийн хамрагдалт Улаанбаатар хотод 44.2 хувь, улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүмүүсийн 44.1 хувь нь хамрагдсан. Зорилтот бүлгийн 18-аас дээш насныхан гэсэн үг. Нийт хүн амын 26 хувь хамрагдаад байна. Бид бүүстэр тунгийн хамралт 9-10 сартай харьцуулахад 90 хувь буураад байгааг харж байгаа бөгөөд бүүстэр тундаа улам идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалж байна.

Мөн амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих энэ зайг 1 метрээс 2 метр болгож өөрчилж байна , хүн ихээр цугласан агааржуулалтгүй арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалж байна.

Б.Батцэцэг ОХУ-ын “Известия” сонинд ярилцлага өгчээ
Б.Батцэцэг ОХУ-ын “Известия” сонинд ярилцлага өгчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.