Airbus A340 онгоц анх удаа Антарктидад газардлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Airbus A340 онгоц анх удаа Антарктидад газардлаа

Captain Carlos Mirpuri sets foot on Antarctica.

/2021.11.26/: Тус онгоцыг "Hi Fly" нэртэй нисэхийн компаниас түрээслэсэн ба энэ компани нь түрээсийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд тэд нисэх онгоц болон нисэх багийн аль алиныг нь хөлсөлж, даатгал, засвар үйлчилгээ болон бусад ложистикийг хариуцдаг гэсэн үг юм.

"Hi Fly 801" нислэг 11-р сарын 2-ны мягмар гарагт Өмнөд Африкийн Кейптаун хотоос хөөрсөн байна.

Онгоцыг дэлхийн хамгийн өмнөд тивд байрлах "Чонон соёо" хэмээх шинэ өндөр зэрэглэлийн адал явдалт бааз захиалсан ба амралтын газарт нэн шаардлагатай зүйлсийг авчирсан байна. Wolf's Fang бол Антарктидын аялал жуулчлалын өндөр зэрэглэлийн White Desert компанийн шинэ төсөл юм.

Hi Fly 801 нислэгийн багийнхныг (мөн Кейптаун руу буцах аялал, Hi Fly 802нислэг) Hi Fly компаний дэд ерөнхийлөгчөөр ажилладаг ахмад Карлос Мирпури ахалсан байна.

Hi Fly 801 approaches the ice runway.

Чоно соёо байшингийн цэнхэр мөсөн зурвасыг техникийн хувьд нисэх онгоцны буудал биш ч гэсэн C түвшний нисэх онгоцны буудал гэж тодорхойлсон. Энэ нь хүнд хэцүү нөхцөл байдлын улмаас зөвхөн өндөр мэргэшсэн багийнхан тийшээ нисэх боломжтой гэсэн үг юм.

"Хөөрөх зурвасын дагуу тусгай төхөөрөмжөөр ховилыг сийлдэг байна.

Цэнхэр мөс нь хэдийгээр гоёмсог боловч гялбаа нь нисгэгчдийн санааг зовоодог байна.

Антарктид руу хийсэн анхны нислэг нь 1928 онд Австралийн цэргийн нисгэгч, судлаач Жорж Хуберт Вилкинсийн удирдсан Lockheed Vega 1 моноплан байсан. Тэрээр Өмнөд Шотландын арлуудын Десип арлаас хөөрчээ. Уг төслийг Америкийн чинээлэг хэвлэлийн магнат Уильям Рандолф Херст санхүүжүүлсэн аж.

Эрдэмтэд болон газрын зураг бүтээгчид Антарктидын топографийн талаар чухал мэдээллийг олж авсан ийм богино хэмжээний хайгуулын нислэгүүд үйлддэг байв.

Өнөөдрийг хүртэл Цагаан тивд нисэх онгоцны буудал байхгүй ч 50 буух болон хөөрөх зурвас бий.

Simple Flying нисэхийн вэб сайтад тэмдэглэснээр Оросын Антарктидын судалгааны станц 2019-2020 оны хооронд 3000 футын цэнхэр мөсөн зурваст арав гаруй туршилтын нислэг зохион байгуулсан ба эдгээр нислэгт өргөн их биетэй онгоцууд байсан гэнэ.

Хүмүүсийн дийлэнх нь Цагаан тив рүү хөлөг онгоцоор дамжин очдог тул A340 мөсөн зурвас дээр буух нь үнэхээр гайхалтай бөгөөд ирээдүйд ийм буултууд нэмэгдэх болно гэсэн үг юм.

Эх сурвалж: cnn

Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
Дархлаажуулалтын цэгүүд 20:00 цаг хүртэл ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.