Д.Үүрцайх: 2019 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нь ХАМГИЙН МУУ сонгуулийн тогтолцоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Үүрцайх: 2019 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хууль нь ХАМГИЙН МУУ сонгуулийн тогтолцоо

/2021.11.22/ Төсвийн мөнгөөр хөшөө дурсгал барьдаг асуудлыг зогсоох, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, парламентыг бэхжүүлэх асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийлээ.

Хуульч Д.Үүрцайх:

УИХ 2019 онд МУ-ын УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэж батлахдаа олон мандаттай том тойргоос 76 гишүүнийг сонгох тогтолцоог хуульчилсан. Энэ нь дэлхийн улсуудад хэрэглэгддэг сонгуулийн тогтолцоо дундаас ХАМГИЙН МУУ тогтолцоо. Энэ нь сонгогчдын саналыг хамгийн их гээгдүүлдэг, төлөөллийн зарчмыг хамгийн их алдагдуулдаг, цөөн улс төрийн хүчин бүрдэхэд нөлөөлдөг.

Энэ муу тогтолцоог улам муутгаж, тойргуудад ногдох мандатын тоо харилцан адилгүй байхаар хуульчилсан нь сонгуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 хэсэг нь сонгуулийн суурь зарчим үзэл санаа агуулгатай зөрчилдөж байгаа юм.

ҮХЦ өмнө нь сонгох сонгогдох эрхийн суурь зарчимтай холбоотойгоор маш олон буруу шийдвэрийг гаргаж байсан. Тэгш эрхгүйгээр сонгож болно буюу Монгол Улс ардчилсан улс биш байж болно гэх харамсалтай шийдвэрийг 1990-ээд онд гаргаж байсан. Дараа нь иргэн ямар нэг төлөөлөлгүйгээр саналаа өгөх зарчмыг "заавал хүний нэр дугуйлна" гэх буруу шийдвэрийг гаргасан. Энэ нь өнөөдрийн төрийн хямралт байдлыг бүрэлдэхэд нөлөөлөх гол шийдвэр байсан.

ҮЦХ-ийн бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдлөө. Энэ хүмүүс маань асуудлыг дэвшилттэйгээр авч үзэх болов уу гэх итгэлээр энэхүү мэдээллийг гаргаж байгаа юм.

Т.Доржханд: 30 жил үр өгөөжгүй цемент зуурлаа, үүнийг өөрчлөх хэрэгтэй
Т.Доржханд: 30 жил үр өгөөжгүй цемент зуурлаа, үүнийг өөрчлөх хэрэгтэй
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.