/2021.11.18/ Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах арга зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Монпэй 1,2 зээлийн асуудал орж ирж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн гэрээ анх 1949 онд байгуулагдсан. Үүнээс хойш 70 гаруй жил боллоо. Монгол Улс, ОХУ-ын төмөр замын 50/50 хувийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ. Бүхэл бүтэн улс байж төмөр замруугаа чиглэсэн бодлого баримталж, хөрөнгө оруулалт хийе гэхээр хувьчлалын асуудал яригдаж, садаа болдог. Хэдэн жилийн өмнө Мянганы сорилтын сангаар дамжуулж төмөр замдаа хөрөнгө оруулалт хийе гэсэн чинь тухайн үед бүтэлтэй болоогүй. Монголын талд төмөр замаа 100 хувь шилжүүлж авч болохгүй юм уу. Төмөр зам маш чухал. Эрээний хил хаагдсан энэ үед төмөр замаар л голоо зогоож байна.
Түүчнлэн олон нийтийн дунд Богдхан төмөр замтай холбоотойгоор эргэлзээ үүсэж байна. ОХУ-ын талтай тохироогүй, нөгөө тал зөвшөөрөөгүй гэж байна лээ гэх мэтээр яригдаж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч" гэж асуулаа.
Ц.Туваан гишүүний асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, "1949 оны хэлэлцээрийг өөрчлөх санал монголын талаас дууссан. Харин ОХУ-тай энэ талаар ярилцаж, гэрээ хэлэлцээ хийх ажлын хэсэг байгуулахаар яригдаж байна. Энэ асуудлаар цаашид тодорхой ажлуудыг хийнэ. Харин Богдхаан төмөр замын хувьд ОХУ-д нээлттэй байгаа. Оросын талаас хэзээ ч хамаагүй Богдхан төмөр замын ажилд оролцох эрхийг олгосон" гэв.
Сангийн сайд Б.Жавхлан, Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувьд ачаа тээврийн эргэлт нэмэгдэж байгаа учир хаагдчихгүй өөрийгөө авч явж байна. Цаашид үйл ажиллагааг нь өргөжүүлье гэвэл МУ-ын Засгийн газраас өөрийн ногдсон хувь хэмжээгээр тус байгууллагын дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагатай.