Монгол Улс засаглалын ХЯМРАЛД орсон юм биш биз
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс засаглалын ХЯМРАЛД орсон юм биш биз

/2021.11.11/ “Ковидын үеийн Монгол Улс” форум өнөөдөр Новотел зочид буудалд болж байна. Форумын “Ковид ба Эрүүл мэндийн салбар” хэлэлцүүлэг болж байна.

КОВИДЫН ҮЕИЙН ХҮНИЙ ЭРХ

Оролцогчид:

  • Гадаадад гарсан иргэдийн төлөөлөл Г.Эрдэнэзул
  • Бодлогод залуусын хяналт ТББ, Б.Болорсайхан
  • Глоб интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн

Бодлогод залуусын хяналт ТББ, Б.Болорсайхан:

Төр үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл надад байгаа мэдээллээр бол би үгүй гэж хариулна. 11 сарын 11-нд зарим хүний хувьд гэмшил, зовлонг сануулах өдөр болсон. Цар тахал гарснаас хойш онц байдал зарласан ч бай төр ямар ч тохиолдолд эдлүүлэхээс татгалзаж болохгүй эрх гэж байдаг. Төр гэж байгаа бол энэ эрхийг заавал биелүүлнэ.

Энэ бол иргэний амьд явах эрх. Надад байгаа мэдээллээр гадаадад хилийн чанадад сурч байгаа хүүхэд тэтгэлэгээ авч чадахгүй удаасны улмаас, сэтгэл санаа нь хямраад амиа хорлосон гэдэг мэдээлэл үнэн бол төр тэр хүний амьд явах эрхийг хассан байна. Мөн иргэн өөрөө сайн дураараа хүсээгүй бол шинжлэх ухааны туршилтад албадан орохыг зөвшөөрдөггүй.

Тэгэхээр хуульд заасан үндэслэл байхгүйгээр иргэнээ шинжлэх ухааны туршилтад оруулахгүй. Эрүүдэн шүүхээс ангид байх эрх гэж байдаг. Винзо гэж нийтлэлч гадаадад хэрхэн гацаад, ирээд яаж хөл хорионд байсан бэ гэдэг өдрийн тэмдэглэл байдаг.

Халуун оронд байсан хүнийг хүйтэн автобусанд, хувцсаа солихгүйгээр, бие засах боломж ч олгохгүйгээр хэдэн цаг авч явна гэдэг хүнлэг бус харьцсаны тод илрэл. Сүүлд Ганчимэг сэтгүүлчийн оруулж байгаа пост, бусад хүний постуудаас харвал тэр хүмүүсийн байрлаж байгаа орчин ямар хүнлэг бус байсан бэ гэдэг нь харагдаж байна. Харилцаа, орчин зэрэг нь ч хүнийг дорд үзсэн байж болохгүй. Энэ мэтээс харвал төр үүргээ гүйцэтгээгүй.

Ковидын хууль хүний эрхийг хамгаалж чадсан уу гэдгийг бид гар доорх материалаас харж болно.

2018 онд ҮСХ, НҮБ-ын ХАС, Хүүхдийн сангаас хамтдаа боловсруулсан нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа гэж байдаг. Эндээс монгол хүүхэд хэрхэн бойжиж байгааг харуулдаг тоон мэдээлэл. Энэ судалгаанд манай улсад цар тахал шиг дахиад нэг шок ирвэл эрүүл мэнд, боловсрол, халамжийн тогтолцоо ганхах биш нурах аюултай гэдгийг харж болно.

Энэ цар тахал бол сүүлийнх биш. Цар тахалд бэлэн байх ёстой эрүүл мэнд, халамжийн тогтолцоо ямар сул, хэврэг байна вэ гэдгийг бид харлаа. Үүнийг бэхжүүлж амжаагүй байхад дараагийн цар тахал ирвэл аймшигтай дүр зураг гарна. Хүүхдийн эрхийг эдлүүлж чадаж байна уу. Дээрх байгууллагуудаас нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг хоёр сар тутам хийхэд иргэдийн дундах айдас улам бүр нэмэгдсээр байжээ. Ковидын хуулийн тавдугаар зүйл буюу энэ хуулийг хэрэгжүүлэхдээ удирдлага болгох зарчим 5.1-ийн 7 дээрх заалтыг төр, төрийн байгууллага, эрх мэдэлтнүүд мөрдсөн үү гэдэг асуудал бий. Би бол чадаагүй гэж хэлмээр байна.

Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 15-нд 89-р тогтоолоор Монгол Улсад хэрэгжиж байгаа хөгжлийн баримт бичиг, хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийн үр нөлөөг судлах үүргийг төр өөртөө авсан. Энэ үүргээ биелүүлж цуглуулсан мэдээлэл байна уу гээд асуухад байхгүй гэж хариулж байгаа юм. Улс орон хамгийн эмзэг бүлгээ хэрхэн тордож байгаагаар нь хүнээ хэрхэн дээдэлж байна вэ гэдгийг тогтоодог. Засгийн газраас энэ талаарх мэдээллийг хүсэхэд мөн хариулаагүй.

Гэх мэт жишээнүүдээс харахад манай Монгол Улс засаглалын хямралд орчихсон юм биш биз дээ. ЗГХЭГ-ыг шахахгүй бол жил бүр хууль нэг бүрийг хэрэгжүүлж байгаад хяналт шинжилгээ хийж, Засгийн газарт тухайн жилийн дөрөв болон есдүгээр сард заавал танилцуулах үүрэг энэ газарт бий.

Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ
Малмыж ордыг ашигласнаар Оросын зэсийн үйлдвэрлэл 30% нэмэгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.