Уур амьсгалын өөрчлөлт нь өлсгөлөнгийн “цунами” үүсгэх эрсдэлтэй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уур амьсгалын өөрчлөлт нь өлсгөлөнгийн “цунами” үүсгэх эрсдэлтэй

Climate change: The environmental disasters we've almost fixed - BBC News

/2021.11.01/: Уур амьсгалын өөрчлөлтийн хурдацыг зогсоох дэлхийн хэмжээний нэгдсэн арга хэмжээ авахгүй бол дэлхий даяар хүнд өлсгөлөнгийн хямрал нүүрлэж байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгдэв.

Уур амьсгалын цочир өөрчлөлт нь амь нас, газар тариалан, амьжиргааны эх үүсвэрийг сүйтгэж, хүмүүсийн өөрсдийгөө тэжээх чадварыг алдагдуулж байна гэж WFP мэдэгдэв. Үүнд уур амьсгалын өөрчлөлтөд онцгой өртөмтгий орны жишээ болгон Мозамбикийг дурджээ. Хөдөө аж ахуйн алдагдалд хүргэж буй циклон, ган гачиг, хортон шавжны халдлагаас болж сая сая хүмүүс хүнсний хомсдолд нэрвэгдэж байгааг тэмдэглэжээ.

Уур амьсгалын өөрчлөлтөд хүргэж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулахын тулд дэлхийн хэмжээний арга хэмжээ авахгүй бол дэлхийн эмзэг бүлгийн ард иргэдийн өлсгөлөн хурдацтай нэмэгдэх болно гэж Дэлхийн хүнсний сангийн төлөөлөгч Томсон Фири баасан гарагт мэдэгдэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн хор хөнөөлтэй үр дагавраас зайлсхийхийн тулд хүн төрөлхтөн манай гарагийг үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 2 хэмээр дулаарахыг зогсоох ёстой гэж цаг уурын судлаачид болон идэвхтнүүд байнга хэлдэг. "Судалгаанаас харахад дэлхийн температур Цельсийн 2 хэмд хүрч нэмэгдвэл 189 сая хүн хүнсний аюулгүй байдал буюу хямралд орох эрсдэлтэй" гэж Фири хэлэв. "Одоо цельсийн 4 хэмээр дулаарсан байгаа энэ үед энэ тоо хэд дахин буюу 1.8 тэрбум хүн болон нэмэгдээд байна" гэж Фири хэлэв."

Асуудалтай цэгүүд

Дэлхийн хүнсний хөтөлбөр нь Төв Америкийн “хуурай коридор”-ын ард иргэд уур амьсгалын өргөн хүрээний өөрчлөлтөд өртөж байгааг тодорхойлсон ба зургаадугаар сард Афганистанд ган гачиг болохыг албан ёсоор зарласан, мөн Йеменд ойр ойрхон хүчтэй үер болж, дэд бүтэц, орон сууц эвдэрч сүйдсэн.

Фири хэлэхдээ, Дэлхийн хүнсний хөтөлбөр нь хоол хүнс хомс байгаа орон нутгийн хүмүүст уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүдэх цочир үзэгдэл, түүнд бэлдэх, хариу арга хэмжээ авах, даван туулахад нь тусалдаг. Тус агентлаг уур амьсгалын эрсдэлийн менежментийн шийдлүүдийг ашиглан 28 орны 6 сая гаруй хүнд хүрч чадсан гэжээ.

Floods in Bangladesh put 7.6 million at risk: IFRC

Тухайлбал, Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Бангладеш улсад үер болохоос дөрөв хоногийн өмнө 120,000 хүнд чухал хөрөнгөө хамгаалахад нь туслах зорилгоор мөнгөн тусламж үзүүлсэн. Тэрээр хэлэхдээ, Мадагаскарт Дэлхийн хүнсний хөтөлбөр ган гачгийн улмаас ургацаа алдсан тариаланчдад туслах зорилгоор бичил даатгалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.

"COP26-ын өмнө Дэлхийн Хүнсний Хөтөлбөр уур амьсгалын хямралын сорилтыг яаралтай шийдвэрлэх, өлсгөлөнгийн нөлөөллийг бууруулахын тулд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах арга хэмжээ авахыг уриалж байна" гэж Фири хэлэв. "Тодруулж хэлбэл, бид хямралын хариу арга хэмжээг өөрчлөхийг дэмжиж байна."

Фири хэлэхдээ засгийн газрууд гамшгаас илүү эрсдэлийг удирдах ёстой. Тэрээр хэлэхдээ, ойр ойрхон гарч буй уур амьсгалын өөрчлөлтийн улмас үүдэлтэй байгалийн гамшигт бэлтгэх, урьдчилан таамаглаж болох цаг уурын онцгой байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд эртнээс арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэхийн тулд хэтийн төлөвийг харах хэрэгтэй гэв.

Эх сурвалж: voanews

Энэ Баасан гарагт бүх нийтээрээ амарна
Энэ Баасан гарагт бүх нийтээрээ амарна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.