/2021.10.29/ "Halloween" буюу Сүнсний баяр нь 2 мянган жилийн өмнө одоогийн Ирланд, Их Британи, Францын хойд хэсэгт амьдарч байсан Кельтүүдээс гаралтай.
Эртний Кельтүүд Сүнсний баярын шөнө нас барагсад, хий үзэгдлүүд гадуур хэсүүчлэн тэнэдэг гэж итгэдэг байсан бөгөөд энэ үеэр нь гадуур гарахдаа өөрсдийгөө хамгаалах үүднээс маск болон багт наадмын хувцас өмсдөг байжээ.
Энэхүү уламжлал хожим 20-р зуунд Англид дэлгэрч өнөө цагт дэлхийн олон орон Сүнсний баярыг тэмдэглэдэг болжээ.
Сонирхолтой баримт 1: Анимейшн болон аймшгийн кинонд "Halloween"-ны баярын шөнө маш том тэргэл сар гарч буйгаар дүрслэх нь түгээмэл байдаг ч бодит амьдрал дээр тун ховор тохиолддог. Учир нь Сүнсний баяраар тэргэл сар гарч байсан тохиолдол маш цөөн байдаг. Хамгийн ойрхондоо 2001 онд байсан бол өмнөх нь 1955 онд байжээ.
Сонирхолтой Баримт 2: АНУ-д жилд үйлдвэрлэгддэг чихрийн 4/1 нь Сүнсний баяраар зарагддаг. АНУ-ын чихрийн үйлдвэрлэгчид энэ өдөр дунджаар 2 тэрбумын орлого олдог. Энэ нь ойролцоогоор 90 сая паунд амттан зарагддаг гэсэн үг юм. Хүмүүс энэ өдөр хувцаслалт, амттан, чимэглэл зэрэгт 6 тэрбум долларыг зарцуулдаг байна.
Сүнсний баярын хамгийн гол зүйл бол хувцаслалт юм. 1900-аад оны үед хүмүүс сүнс, шулам, ямар нэг амьтны дүрд хувирах нь нийтлэг үзэгдэл байв. Харин сүүлийн үед киноны дүрүүд эсвэл улс төрчдийг элэглэх байдлаар хуцаслах нь түгээмэл болжээ.
Та бүхэнд үе үеийн "Сүнсний баяр"-ын хувцаслалтуудыг танилцуулж байна.
1910 он
1920 он
1930 он
1940 он
1950 он
1960 он
1970 он
1980 он
1990 он
Эх сурвалж: History.com