Төгсөх ангийн сурагчид онлайн хичээлийг ХАНГАЛТГҮЙ гэж үзэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгсөх ангийн сурагчид онлайн хичээлийг ХАНГАЛТГҮЙ гэж үзэж байна

/2021.10.25/ Хатуу хөл хориотой цагт бүтэн онлайнаар хичээллэж байсан бол өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс эхлэн долоо хоног танхимаар буюу сургууль дээрээ, дараагийн долоо хоног нь онлайнаар хичээллэж эхэлсэн билээ.

Бид онлайнаар хичээллэх нь сурагчдад үр дүнтэй байгааг сурвалжиллаа.

Сүхбаатар дүүргийн ... дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчид:

  • Онлайнаар орох долоо хоногт багш нар бидэнд анхаарал тавьдаггүй. Ихэнх тохиолдолд хичээл орохгүй өнгөрдөг. Хичээл эхэлсэн цагаас хойш ямар ч хичээл онлайнаар ороогүй. Танхимаар орох долоо хоногт үзэж судлаагүй агуулгын хичээлээ шахаж ордоггүй. Тухайн долоо хоногт заах агуулгын дагуу л хичээлээ заадаг гэв.
  • Мөн тэднээс онлайн хичээлийн арга барил та бүхэнд хангалттай байна уу хэмээн асуухад 28 сурагчтай ангийн 20 хүүхэд нь ХАНГАЛТГҮЙ гэх үнэлгээ өглөө.

Сонгинохайрхан дүүргийн ... сургуулийн наймдугаар ангийн сурагчийн асран хамгаалагч:

  • Онлайнаар хичээллэхэд хүүхдүүд маань анхаарал сул, багш нар нь ч гэсэн тэгэс хийгээд өнгөрөөгөөд байгаа юм шиг ажиглагддаг. Эцэг эхийн зүгээс хүүхдээ аль болох хичээлийг нь үр дүнтэй хийлгэх талаас анхаардаг ч үнэхээр сул байна. Онлайн хичээлд үр дүн гэж хэлэхэд эрт байна гэв.

Сүхбаатар дүүргийн хувийн сургуулийн багш:

  • Хувийн сургуулийн багш нарын хувьд хичээлээ хангалттай сайн бэлдэхийг шаарддаг. Онлайнаар орох цаг хугацааг нь ч хангалттай гаргаж өгдөг. Хичээлдээ идэвхтэй оролцдог сурагчдын хувьд асуудалгүй, хичээлээсээ хоцрохгүй оролцдог. Онлайнаар орж байгааг далимдуулж камераа унтраагаад, асуултад хариулдаггүй хэсэг бүлэг сурагчид байдаг нь хичээлийн үр дүнг сулруулж байдаг гэв.

Сурагч болон асран хамгаалагчийн хүүхэд гэх эх сурвалж бүгд улсын сургуульд суралцдаг байв.

Сүхбаатар дүүргийн ... дугаар улсын сургуулийн гадаад хэлний багш:

  • Группээр ордог хичээл учраас хоёр цагаар нийт арван цаг хичээллэж байгаа. Энгийн хичээл ордог ангид нэг цаг, гүнзгий судлан үзэж байгаа ангид хоёр цаг ордог.
    Хичээл 20 минутаар орж байгаа болохоор багш, сурагчийн ачаалал харьцангуй бага. Өдөр бүр сурагчдын ирц авдаг учраас оролцоо 50-60 хувьтай байгаа.
    Хичээлийн үеэр жижиг давтлага, сорил хийлгэхэд миний орж байгаа ангийн хүүхдүүдийн идэвхи сайн байдаг гэв.

Улсын сургуулийн багш нар хичээл орохдоо анхаарал сул, сурагчдын идэвхи оролцоо сул үед сургуулийн захиргаа, цаашлаад яамд ямар нэг хариуцлага тооцох, хяналт тавих эсэхийг БШУЯ-ны сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

  • Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад дөрвөөс таван төрлийн удирдамж, заавар, зөвлөмж, чиглэл гарсан.
  1. Ковидийн үед хичээл сургалтыг зохион байгуулах чиглэлээр БШУ-ы сайд, ЭМ-ийн сайд нарын хамтарсан түр заавар гарсан. Энэ түр зааварт ерөнхий зохицуулалтыг хийсэн. Үүнд: Багш нарт ачаалал нэмэхгүй байх, хичээл сургалтын зохион байгуулалтыг хийхдээ нэг өдөрт хичээллэх цагийн тоог зааж өгсөн.
  2. Хоцрогдол арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх сургалтын түр төлөвлөгөөний хувилбарыг “Боловсролын хүрээлэн”-ээс гаргаж өгсөн. Үүгээр зайн сургалтыг хэрхэн зохион байгуулах, танхимын сургалтыг хэрхэн уялдуулах талаар аргачлалыг гаргасан. Тухайн түр хувилбарыг хэрэгжүүлэх нь сургууль бүрийн захиргаанаас шалтгаалаад өөр байж болно.
  3. Хичээл зайнаас орж байгаа тохиолдолд эцэг эхийн үүрэг, оролцоо хамгийн чухал. Танхимаар хичээллэж байгаа үед багш голлох ачаалал авч, зайнаас хичээллэж байгаа үед эцэг эхчүүд голлох ачааллыг авч хамтран ажиллахгүй бол нэгэнт зайнаас хичээллэж байгаа нөхцөлд багш хүүхэд бүртэй тулж ажиллах нь тэдний ажлын ачааллыг хэт нэмэх юм.

Эх сурвалжууд ийн хэлсэн юм. Таны хувьд хүүхэд тань онлайн хичээлдээ хэр идэвх чармайлттай оролцож байна вэ? Хүүхэддээ тавих анхаарал халамжаа улам ихэсгэх шаардлагатай болсон энэ цаг үед та аль шугам дээр явна вэ?

17 иргэн нас барж, 362 иргэн нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна
17 иргэн нас барж, 362 иргэн нэн хүнд байдалтай хэвтэн эмчлүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.