Хятадын удирдагч Ши Жинпинь Төвөдийн нийслэл Лхаст айлчиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын удирдагч Ши Жинпинь Төвөдийн нийслэл Лхаст айлчиллаа

/2021.07.23/: Улс орны удирдлагууд Токиогийн олимпийн наадамд очно, очихгүй гэж байх энэ үед Хятадын удирдагч Ши Жинпинь өчигдөр буюу пүрэв гарагт Төвөдийн нийслэл Лхаст айлчиллаа.

Энэ нь арав гаруй жилийн дараа хийж буй анхны айлчлал юм. Тэрээр Төвөдийн автономит бүс нутгийн засаг захиргаа, шашны нийслэл байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэх төлөөлөгчдийг ахалж очжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, Ши Жинпинь ерөнхийлөгч нутгийн өмнөд хэсэг буюу далайн түвшнээс хамгийн өндөрт байрлах (3656 метр) Нянчи гэх газраар айлчлалаа эхлүүлжээ. Ерөнхийлөгч Ши Жинпинь нутгийн иргэдэд амжилт хүсэн мэндчилж “Түвдийн ард түмэн аз жаргалтай ирээдүй өөд итгэл дүүрэн алхах болно. Би үүнд та бүхэнтэй адил итгэл төгс байна” хэмээжээ.

Ши Жинпинь дэд ерөнхийлөгч байхдаа буюу Төвөдийн автономит улс байгуулагдсаны 60 жилийн ойн үеэр айлчлахдаа “Салан тусгаарлах үйл ажиллагааг эрс эсэргүүцнэ” хэмээн Далай ламд хаяглан хэлж байжээ.

Харин өнгөрөгч наймдугаар сард коммунист намын дээд удирдлагуудтай уулзах үеэрээ “Үндэсний аюулгүй байдал, тогтвортой энх тайвныг хамгаалахын тулд хилийн хамгаалалтыг нэн түрүүнд бататгах” хэмээжээ.

Жич: 1951 оны 5 дугаар сарын 23 өдөр, ардын төв засгийн газар болон Төвөдийн орон нутгийн засгийн газрын төлөөлөгчид, Төвөдийг энх тайвнаар чөлөөлөх асуудлаар тохиролцоонд хүрч, "Төв засгийн газар болон Төвөдийн орон нутгийн засгийн газрын Төвөдийг энх тайвнаар чөлөөлөх аргын тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан байна. Энэхүү 17 зүйлтэй хэлэлцээрийн гол агуулга нь, нэг талаар ардын чөлөөлөх арми Төвөдэд байрлаж, батлан хамгаалалтыг бэхжүүлэн, империалист хүчнийг эрс шуурхай дарахад Төвдийн орон нутгийн засгийн газарт идэвхитэй туслалцаа үзүүлэхийг төв засгийн газар даалгасан байна гэж Википедиад тэмдэглэжээ.

Харин Trends.mn сайтын нэгэн нийтлэлд дурьдсанаар, Төвөдөд цөмрөн орж ирсэн ардын чөлөөлөх армийн 40,000 цэрэг Төвөдийн 8,000 цэргийг ердөө хоёрхон хоногийн дотор буулган авч, зүүн Төвөдийн нийслэл Чамдог эзлэв. Энэхүү түрэмгийллийг Төвөдийн тал “Хүчтэй нь хүчгүйгээ барих хамгийн жигшүүрт жишээ” хэмээн дэлхий нийтэд зарлан тараав. Даанч дэлхий “харамсал” илэрхийлсэн төдийгөөс хэтэрсэнгүй. Хайр дүүрэн засгийн газар, сэтгэл дүүрэн ард түмнээс тогтох аз жаргалтай Төвөд улс тийнхүү түрэмгийлүүлж, чөлөөлөх нэрэн дор эзлэгдсэн нь тэр болов. Дэлхийн аврах завь ирэхгүй гэдгийг ухаарсан Төвөд улс ХКН-тай хийх шууд хэлэлцээрт хамаг ирээдүйгээ даатгахаас өөр замгүй хоцров. Тэгтэл Бээжинд очсон Төвөдийн төлөөлөгчид үгийн муугаар хараалгаж, үйлийн муугаар доромжлуулж, эгээ л гэмт хэрэгтэн шиг баривчлагдаж орхих нь тэр. Тартагтаа тулсан тэд буу хүчирхийллийн тулгалтанд арга буюу “Энхийн гэрээ”-нд гарын үсэг зурав. Гарын үсэг зурсан ч, гэрээний хүчин төгөлдөр байдалд шаардлагатай гэгддэг тамгаа дарахаас татгалзжээ. Гэтэл Хятадын засгийн газар Төвөдийн тамгыг хуурамчаар үйлдээд гэрээн дээр дарж орхисноор, Хятад Төвөдийн 17 зүйл бүхий энхийн гэрээ хийгдсэн түүхтэй гэжээ.

Мэдээний эх сурвалж: China Morning Post

КОВИД-19: 214 хүний биеийн байдал нэн хүнд байна
КОВИД-19: 214 хүний биеийн байдал нэн хүнд байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.