2 яам, 4 агентлаг байгуулах асуудлыг хэлэлцэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 яам, 4 агентлаг байгуулах асуудлыг хэлэлцэж байна

No description available.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

/2021.10.21/ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Хоёр яамны төсвийн тухайд 2020 оны төсвийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам 4.3 тэрбум төгрөг, Цахим хөгжил, харилцаа холбооны яам 1.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Одоогийн байдлаар тус хоёр агентлаг 30-40 хүнтэй ажиллаж буй. Төсөвт тооцож оруулснаар шинэ хоёр яаманд 80, 80 хүний орон тоо гаргах санал яригдаж байна. Гэхдээ явцын дунд өөрчлөгдөх байх.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хөгжлийн яам, Цахим яам байгуулж байснаас Хөгжлийн асуудал хариуцсан шадар сайд, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан шадар сайд бий болгох хэрэгтэй. Монгол Улсын хөгжлийн асуудлыг гурван шадар сайд нь Ерөнхий сайдтайгаа хамтарч авч явдаг болмоор байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Засгийн газар өөрийн тэргүүлэх гэж үзэж байгаа чиглэлээр яамд байгуулах эрхтэй. Цаашид ч хэрэгцээтэй гэж үзэж байвал яамдыг нэмээд явах нь зөв гэсэн байр суурьтай байна. Үнэхээр нийгэмд хэрэгтэй, тухайн асуудлыг шийдэх гарц гэж үзэж байгаа бол хэдэн ч яам байгуулсан болно. Тухайлбал, худалдааны яам.

Шинээр хоёр яам байгуулж байгаа. Үүнийг дэмжиж байна.Манайх шиг өргөн уудам нутагтай дэд бүтэц муу хөгжсөн газарт төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Сайд нь хүчтэй байх хэрэгтэй байна. Сайд нь УИХ-ын гишүүн хүн байх ёстой.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 2 яам 4 агентлаг. Нийт 40 тэрбум зардалтай. Хэрвээ яам нэмэгдэж байгаа бол 2 яам хасвал яасан юм бэ нэгтгэж болно. Нөгөө талдаа төсвийн зардлаа бодох ёстой. Агентлаг гэдэг анхны үзэл баримтлалаараа төлөөлөх гэдэг утгатай Одоо тохируулах, хэрэгжүүлэх гэдэг сав руу хийж байна. Энэ асуудлаа ялгаатай байдлаа бодлогоор нь ахиж авч үзээч ээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Асуудлаа дутуу боловсруулсан байна. Яам байгуулах бол маш чухал асуудал. Эдийн засаг, хөгжлийн яам гээд нэрнээсээ эхлээд алдаатай. Хэдхэн чиг үүргийн төлөө яам байгуулдаг. Хэдэн хүнийг сайдаар томилдог. Гэтэл ажлаа хийж мэддэггүй, хувийн зохион байгуулалт муутай, хамт олон удирдаж чадахгүй, хариуцлага хүлээдэггүй албан тушаалтан их байна. Ийм байхад яам байгуулах хэрэг байна уу. Яам байгуулсны дараа төсвийг нь шийднэ гэж байна. Олон сарын турш асуудлаа яагаад ийм дутуу боловсруулж оруулж ирж байгаа юм бэ. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажлаа хийгээч ээ. Доод албан тушаалтнуудаа базаж, тэдэнтэйгээ хамтарч ажиллаач.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж: Ерөнхий сайдын өмнө орж бусад сайд нарыг удирдаад байж болохгүй. Үнэхээр хүнд нөхцөл байдалд орсон тохиолдолд тэдэндтэй уулзаж байгаа. Тээвэрчидтэй холбоотой асуудлыг өчигдөр шийдвэрлэсэн. Улаанбаатарт сайжруулсан түлш тасалдахад намайг ажлын хэсгийн ахлагчаар тавьж мөн асуудлыг нь шийдсэн.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Эдийн засаг, хөгжлийн яам байгуулна гэдэг маш чухал асуудал. МУ-ын төсөв өмнөхөө бодвол тэлсэн. Төсвөөр дамжуулж хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлж болно. Тиймээс шинээр байгуулагдаж буй яамаар дамжуулан гурван томоохон бүтээн байгуулалтын ажил хийх хэрэгтэй. Энэ яамны сайдаар нэлээд бяртай улс төрч тавимаар байна. Гэхдээ тэр хүн УИХ-ын гишүүдийн дотроос байх ёстой.

Хөвсгөл, Булган аймгууд “И-Монголиа“-д нэгдлээ
Хөвсгөл, Булган аймгууд “И-Монголиа“-д нэгдлээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.