Хөвсгөл, Булган аймгууд “И-Монголиа“-д нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл, Булган аймгууд “И-Монголиа“-д нэгдлээ

аймаг

/2021.10.21/: Орон нутгийн төрийн байгууллагууд үйлчилгээгээ цахимжуулж, “e-Mongolia” системд нэгдэж эхэллээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төрийн 10 байгууллагын 68 үйлчилгээ цахимжсан бол Булган аймгийн төрийн 9 байгууллагын 54 үйлчилгээ “e-Mongolia” системд орлоо.

Хөвсгөл аймаг:

  • Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн 18 үйлчилгээ
  • Ус сувгийн газрын 9 үйлчилгээ
  • Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын 5 үйлчилгээ
  • Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
  • Соёл урлагийн хэлтсийн 6 үйлчилгээ
  • Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
  • Төрийн архивын 7 үйлчилгээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын 10 үйлчилгээ

Булган аймаг:

  • Төрийн архивын 5 үйлчилгээ
  • Цагдаагийн газрын 1 үйлчилгээ
  • Засаг даргын Тамгын газрын 20 үйлчилгээ
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 7 үйлчилгээ
  • Авто тээврийн төвийн 3 үйлчилгээ
  • Онцгой байдлын газрын 2 үйлчилгээ
  • Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 5 үйлчилгээ
  • Булган сумын ЗДТГ-ын 2 үйлчилгээ
  • Булган Мээж ТӨХК-ийн 9 үйлчилгээ

“e-Mongolia системд өнөөдрийн байдлаар төрийн 55 байгууллагын 560 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд Монгол Улсын 2 сая орчим иргэн тус системд ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авч, ойролцоогоор 46 тэрбум төгрөгийг хэмнэсэн байна.

Эх сурвалж: ХХМТГ

0-20 настай 2, нийт 16 хүн нас барлаа
0-20 настай 2, нийт 16 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.