/2021.09.24/ НҮБ -ын Хүүхдийн сангаас гаргасан шинэ тайланд дурдсанаар 2-оос доош насны хүүхдүүдийн өсөлт, хөгжилд шаардлагатай хоол хүнс, түүнээс авч буй шим тэжээл хангалтгүй байгааг тэмдэглэжээ.
Бага насны хүүхдийн хоол тэжээлийн дутагдал нь ядуурал, тэгш бус байдал, зөрчилдөөн, цаг уурын өөрчлөлт гамшиг, ковид-19 гэх мэт эрүүл мэндийн асуудлын улмаас нэмэгдэж байгаа аж.
Дэлхийн 91 оронд хийсэн судалгааны дүнг харвал 6-23 сартай хүүхдүүдийн дөнгөж тал хувь нь өдөрт авах ёстой хоол тэжээлийг хамгийн бага хэмжээгээр авч байгаа бол гуравны нэг нь нэмэлтээр авах хоол хүнснийг багахан хэмжээгээр хэрэглэж байна. Судалгаанд хамрагдсан улсуудын 50 гаруй оронд хоол тэжээлийн хомсдол сүүлийн 10 жилийн турш үргэлжилж байгааг харуулжээ.
Ковидын улмаасм маш олон гэр бүл санхүүгийн хямралд өртөж, ядуурч байгаа учраас эцэг эхчүүд хүүхдээ тэжээллэг хоол хүнсээр хангаж чадахгүйд хүрч байгааг тайланд дурджээ.
Тухайлбал, Жакарта хотын өрхүүдийн дунд явуулсан судалгаагаар гэр бүлүүдийн тал хувь нь тэжээллэг хүнсний худалдан авалтаа багасгахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Хүүхдүүдийн буруу хооллолт, хоол тэжээлийн дутагдал насан туршид нь муугаар нөлөөлөх үр дагавартай. Мөн бага наснаасаа өсөлтийг дэмжих хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, загас, маханд агуулагдах шим тэжээлийн бодисуудын хангалттай хэрэглэж чадаагүйгээс хүүхдийн тархины хөгжил, сурах чадварт нөлөөлж, дархлаа сул, халдварт өрөмтгий болгох бүр цаашлаад үхэлд хүргэх эрсдэлд оруулдаг байна.