Тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тусгай хэрэгцээт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалт боллоо

/2021.09.16/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тогтолцоог бэхжүүлэх төсөл”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоо хамтран “Аж ахуйн нэгж, байгууллагад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” сургалтыг 09 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар танилцуулав.

Сургалтад бүх яамдын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яамны харьяа агентлагийн албан хаагчид болон аж ахуйн нэгж, байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 80 гаруй хүнд аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаар гарах үр дүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой аж ахуйн нэгж байгууллагад тулгарч буй асуудал болон авч хэрэгжүүлж буй өнөөгийн арга хэмжээний талаар Японы Мираиро компани албан хаагчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцлаа.

Энэ компани нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулдаг компаниудад тэдгээр иргэдтэй хандах хандлага ойлголт, ёс суртахууныг эзэмшүүлж, сайжруулах зорилготой түгээмэл загварын ёс зүйн сорилыг хэрэгжүүдэг юм байна. Тус компанийн захирал Какиүчи нь хөдөлгөөний бэрхшээлтэй, тэргэнцэр хэрэглэдэг. Тэрээр 2009 онд их сургуульд сурч байхдаа тус компанийг үүсгэн байгуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлийг үнэ цэнэ болгон хувиргах “Хөгжлийн бэрхшээлээс үнэ цэнэтэй байдал руу” гэсэн уриалгыг компанийн гол үзэл баримтлал болгосон бөгөөд нийгэм, эдийн засгийг хослуулан, хүн бүр сэтгэл амар, тав тухтай амьдрах нийгмийг бүтээхийг зорин ажилладаг байгууллага юм байна.

Сургалтаар аж ахуйн нэгж, байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авч, тогтвортой хөдөлмөр эрхлүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага, ойлголтоо өөрчлөх, ажлын байранд тохирох хэрэглэгдэхүүнээр хангах аргын талаар суралцах, аж ахуйн нэгж, байгууллага дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай арга хэмжээ, шинэ үзэл баримтлалыг нэвтрүүлэх талаар тодорхой ойлголттой боллоо.

Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам

Шадар сайд С.Амарсайхан Хятадын Гадаад хэргийн сайд  Ван И-тэй уулзав
Шадар сайд С.Амарсайхан Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.