Эртний Европчууд хар тамхи хэрэглэдэг байсныг нотлох баримт олджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эртний Европчууд хар тамхи хэрэглэдэг байсныг нотлох баримт олджээ

An illustration depicts the hair-dyeing ritual that occurred in the funerary chamber of a  cave in Menorca.

/2023.04.11/: Эрдэмтэд Европын хүмүүс хүрэл зэвсгийн үед сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг эртний зан үйлийн нэг хэсэг болгон хэрэглэж байсныг шууд нотлох баримтыг олж илрүүлжээ.

Ойролцоогоор 3000 жилийн өмнөх хүний үсний ширхэгт ургамлаас гаралтай, хүний сэтгэхүйд нөлөөлж, дэмийрэл, сэтгэлийн хөөрөл үүсгэдэг алкалоид бодисын ул мөр хадгалагдан үлджээ. Судлаачид уг үсийг оршуулгын бусад олдворуудын хамт Газар дундын тэнгис дэх Испанийн зүүн эргийн ойролцоох Балеарийн арлуудын нэг болох Менорка дахь Эс Карриткс агуйгаас олжээ.

Химийн шинжилгээгээр үсэнд өдөөгч эфедрин, атропин ба скополаминыг мөн илрүүлсэн бөгөөд эдгээр чиг баримжаа алдагдах, мэдрэхүйн мэдрэмжийг өөрчилж хий үзэгдэл үүсгэдэг сэтгэцэд нөлөөлдөг нэгдлүүд юм гэж судлаачид пүрэв гарагт Scientific Reports сэтгүүлд мэдээлжээ.

Эдгээр шинэ олдворуудаар "бид Европын түүхийн өмнөх үеийн хар тамхины хэрэглээний хамгийн эртний нотолгоог танилцуулж байна" гэж Гуэрра-Досе CNN-д ярьжээ.

Ancient communities buried their dead in the Es Càrritx cave. Here is one of its inner chambers.
Эртний хүмүүс нас барсан нэгнээ Эс Карриткс агуйд оршуулдаг байв. зураган дээр тус агуйн дотоод танхимуудын нэг байна.

Es Càrritx агуйг анх 1995 онд олсон бөгөөд түүний орох хаалга нь хадны оройноос 25 метр зайд оршдог бөгөөд агуйн дотор долоон танхим байдаг. МЭӨ 1400 оноос МЭӨ 800 он хүртэл энэ нь оршуулгын газар байсан бөгөөд 200 гаруй насанд хүрэгчид, хүүхдүүд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг оршуулжээ.

Энэхүү оршуулгын газарт байсан булшнуудын үс болон бусад эдийг судлаж дээрх дүгнэлтэд хүрсэн байна.

Locks of hair were tinted red, and strands were combed, cut and then sealed inside tubes.

Польш дахь Варшавын Их Сургуулийн Андын судлалын төвийн судлаач Дагмара Сочагийн хэлснээр скополамин, атропиныг залгихад үүсдэг мэдрэмж нь "айдас түгшүүртэй, тааламжгүй" байж болох аж.

Меноркагийн Эс Карритсын агуй дахь үсийг агуулсан хэсгүүд нь МЭӨ 800 оноос хойш хөндөгдөөгүй битүүмжилсэн хэсгээс олдсон тул нэгдлүүд нь орчин үеийн бохирдлоос үүдэлтэй байх магадлал багатай аж.

Эх сурвалж: CNN

Г.Занданшатар: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэх эхлэл
Г.Занданшатар: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэх эхлэл
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.