ИРГЭН: Манай гудманд явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээд өгөөч?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭН: Манай гудманд явган хүний зам, гэрэлтүүлэг хийгээд өгөөч?

/2023.2.8/ Иргэд ингэж гуйдаг. Гэхдээ энийг гуйлгаар шийддэггүй. Харин иргэд саналаа гаргаж, түүнийг нь хороо, дүүрэг нь Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хийж гүйцэтгэдэг учиртай.

Тэгвэл тэр мөнгө гаргаад байгаа
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН гэж юу вэ?

Энэ сан нь иргэдтэй хамтран орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үндсэн зорилготой. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа дараах 5 шатнаас бүрддэг:

  1. Иргэдэд мэдээлэл хүргэх, олон нийтийн санал авах, иргэдийн оролцоотойгоор тулгамдсан асуудлыг тодорхойлох,
  2. Иргэдээс ирсэн саналыг чухлаас эрэмбэлэх
  3. Төслийн төсвийг батлах, хэрэгжилт худалдан авах үйл ажиллагаа
  4. Төслийн хэрэгжилтийг хангах, хянаж үнэлэх,
  5. Хөрөнгийн удирдлага

Энэ үйл ажиллагаа 2013 оноос явагдаж байгаа гэдгийг мэдэх үү? Тухайлбал, өнгөрсөн жил Баянгол дүүрэг иргэдээсээ санал авсны үндсэн дээр, төслийн үнэлгээ эрэмбэлэлтийг хийж, дараах бүтээн байгуулалтыг дүүрэгтээ энэ 2023 онд хийхээр болсон байна.

Одоо дээр дурьдагдсан бүтээн байгуулалтуудын хэрэгжилт, худалдан авах үйл ажиллагаа, үнэлгээ явагдах юм. Эдгээрт иргэд хяналт тавин ажиллах боломжтой.

ЯМАР ХУГАЦААНД ЯВАГДАХ ВЭ?

Фото эх сурвалж: https://tusuv-oronnutag.mof.gov.mn

1-2 дугаар сар:

Иргэдэд тухайн жилд ямар ажил иргэдийн санал дээр үндэслэгдэн хийгдэх болсон талаар мэдээллийг танай Хорооны дарга, түүнийг багийнхан өгнө.

2-6 дугаар сар:

Ямар ажил хийх вэ, таны амьдран байгаа орчинд юу дутагдалтай байна вэ гэдэг дээр иргэн таны саналыг авах хугацаа 1-6 сар хүртэл танай Хороон дээр явагддаг. Энэ хугацаанд та хороон дээрээ очиж саналаа өгөх, бүлгийн ярилцлагын хэлбэрээр эсвэл онлайнаар саналаа өгөх боломжоор танай хороо, дүүрэг хангах ёстой.

6-9 дүгээр сар:

Дүүргүүд дээр засаг даргын тамгын газрын мэргэжилтэн болон иргэдээс бүрдсэн 7 хүний багтай ажлын хэсэг гарч иргэдээс ирсэн саналыг эрэмбэлэх ажлыг зохион байгуулна. Энэ нөхөд хуралдсаны дараа ямар ямар саналууд Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжих боломжгүй болж, хасагдсан бэ гэдэг шалтгааныг ИРГЭДЭД ЗААВАЛ мэдээлэх үүрэгтэй.

Ингээд:

  • төслийн төсвийг батлуулах,
  • төсвийн дагуу тендэр зарлаж компаниудыг сонгох,
  • компаниуд төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажил хийх ажил үлдэнэ.

Дахиад хэлье, танай хороо, таны амьдардаг гудамжинд юу хэрэгтэй байна вэ? Гэрэлтүүлэг үү, камержуулалт уу? Эсвэл хүүхдийн тоглоомын талбай, сагсны талбай юу? Эс бөгөөс явган хүнд зориулсан зам, хэт налуу замын тэгшлэх шаардлага гарч байна уу?

Энэ бүхнийг ИРГЭН ТАНЫ ОРОЛЦООТОЙГООР шийддэг тэр үйл ажиллагааг ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САН хийдэг.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд “Өгөөмж Архад”, “Хүн од” ХХК-иуд нэгдлээ
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд “Өгөөмж Архад”, “Хүн од” ХХК-иуд нэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.