АНХААР: Улаанбаатарын агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс 10 дахин өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Улаанбаатарын агаарын бохирдол хүлцэх хэмжээнээс 10 дахин өндөр байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эрхлэн гаргадаг Agaar.mn сайтад зааснаар яг одоо Улаанбаатарын агаар хамгийн бохирдол ихтэй хэсэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан бохирдлын хүлцэх дээд хэмжээнээс 10 дахин өндөр байна.

Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол хамгийн өндөр байгаа нь Баянхошуу, Толгойт, Хайлааст, МҮОНРТ байна. Эдгээр хэсгүүд нь гэр хороолол ихтэй, нам дор байршдаг бөгөөд тухайн цэгүүдэд шөнийн цагаар агаар дахь РМ-2,5 тоосонцрын хэмжээ 1000-аас дээш зааж байгаа нь дээрх хүлцэх хэмжээнээс 20 дахин их байгаа юм.

No description available.

Агаар бохирдуулагч бодисууд дотор хүний эрүүл мэндэд хамгийн их хортой РМ-2,5, РМ-10 зэрэг нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт өндөр байна.

РМ-2,5 РМ-10 тоосонцрууд нь ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Өнгөгүй, үнэргүй хий. Түлшин дэх нүүрстөрөгч бүрэн шатаагүй үед үүсдэг. Нүүрстөрөгчийн дутуу исэл уушгиар дамжиж, цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдэн “Карбоксигемоглобин” гэдэг нэгдэл үүсгэдэг. Иймээс хүний бие махбоди, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судасны өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний бах өвчтэй хүмүүс хамгийн их эрсдэлтэй бөгөөд биеийн хүчний ажил хийж байгаа үед нүүрстөрөгчийн дутуу ислийн нөлөөлөлд өртвөл цээжээр өвдөх болон зүрх судасны талаас бусад шинж тэмдгүүд илэрдэг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй (зүрхний титэм судасны өвчтэй, цус багадалттай, уушигны архаг бөглөрөө өвчтэй) хүмүүс, нярай хүүхдүүд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХ ВЭ?

Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Agaar.mn

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан болж байна
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан болж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.