/2022.11.07/: Өнгөрсөн ням гарагт Сөүл хотын төв хэсэгт галт тэрэг замаасаа гарч, 30 орчим зорчигч гэмтэж бэртсэн талаар мэдээллээ.
275 зорчигчтой Мугунгхва галт тэрэг Сөүл хотын төвд байрлах ЁнДёнпо өртөө рүү орж байх үедээ замаасаа гарсан гэж Korea Railroad Corp (KORAIL) мэдээллээ.
Энэхүү ослын улмаас төмөр замын зургаан вагон, түүний дотор таван суудлын тэрэг замаас гарсан бөгөөд 30 орчим зорчигч бэртсэн ч ихэнх нь хөнгөн гэмтэл авсан гэж KORAIL мэдэгдэв.
KORAIL-аас галт тэрэг ямар шалтгааны улмаас замаасаа гарсныг тодруулахаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Koreaherald