Вакцин ковидын дараах урт хугацааны өвчлөлд нөлөөлөх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцин ковидын дараах урт хугацааны өвчлөлд нөлөөлөх үү

How effective is the fourth dose of COVID-19 vaccines in the elderly and  long-term care residents?

/2022.09.23/: Ковид туссаны дараах өвчлөлд өртөх магадлал настай хүмүүсийн хувьд вакцин тариулсан, тариулаагүй ижилхэн байгааг АНУ-д маш олон хүн дээр судалж тогтоосон байна.

Nature medicine сэтгүүлийн тавдугаар сард хэвлэгдсэн уг судалгаанд оролцсон хүмүүс нь голчлон цагаан арьстай эрчүүд байсан бөгөөд дундаж нас нь 60 ба нийт 13 сая хүнийг уг судалгаанд хамруулжээ.

Уг судалгаанаас харахад вакцин тариулсан ч ковидын халдвар авсан ахмадуудын 3 хүн тутмын нэг нь ковидын дараах урт хугацааны өвчлөлд өртөж байгааг тогтоожээ. Харин АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвүүдийн гаргасан тайланд ковидын халдвар авснаас хойш нэг жил хүртэлх хугацаанд 65 ба түүнээс дээш настай ахмадуудын 4 хүн тутмын нэг нь харин залуучуудын 5 хүн тутмын нэг нь ковидын дараах урт хугацааны эрүүл мэндийн асуудалтай болсонг тайлагнажээ.

Урт хугацааны ковид буюу ковидын дараах өвчлөл гэдэг нь коронавирусын халдвар авснаас хойш дор хаяж нэг сарын дараа хоёр буюу түүнээс дээш шинж тэмдэг илэрсээр байх, давтан илрэх эсвэл цоо шинээр ковидын шинж тэмдэг илрэхийг хэлнэ.

Impact of COVID-19 second booster vaccine on all-cause death among older  cohorts

Коронавирусын вакцин нь эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг эрс багасгадаг ч гэсэн ковидын дараах өвчлөлөөс хамгаалах магадлал нь эрдэмтэд судлаачдын хүлээлтэд хүрээгүй бөгөөд сэтгэл дундуур байгаагаа тус судалгааны ахлагч Вашингтоны Их Сургууль болон Гэгээн-Луис дахь судалгаа хөгжлийн албаны клиникийн тархвар судлалын төвийн судлаач Зияд Ал-Али хэлсэн байна.

Мөн “Вакцин бидний цор ганц хамгаалалт болж буй энэ үед биднийг халдвараас сайн хамгаалдаг байгаасай гэж л хүсэж байсан. Вакцинжуулалт нь удаан хугацааны ковидоор өвдөх магадлалыг ердөө 15 хувь бууруулсан ч, амьсгалын замын болон цусны бүлэгнэл үүсэх магадлалыг 2 дахин багасгасан” хэмээн AP сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Омикрон хувилбар тархахаас өмнөх үеийн судалгаанд нийт вакцин тариулсан ахмадуудын 1 хувь буюу ойролцоогоор 34 мянган хүн коронавирусын халдвар тусжээ. Судалгаанд хамрагдсан 1 тунтай “Johnson & Johnson’s” хүмүүсийн үр дүн 2 тунтай “Moderna болон Pfizer” хүмүүстэй харьцуулахад илүү ихээр коронавирусээр халдварлагдаж урт хугацаанд өвчилсөн байна.

Ерөнхийдөө вакцин тариулсан ахмадуудын 32 хувь нь ковидын дараах урт хугацааны шинж тэмдгүүд илэрсэн бол вакцин тариулаагүй ахмадуудын 36 хувь нь ковидын дараах урт хугацааны өвчлөлийн шинж тэмдгүүдтэй байсан байна. Энэхүү судалгааны үеэр бүүстэр тун АНУ-д гараагүй байсан учраас урт хугацааны ковидын өвчлөлд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй. Хэдийгээр ковид туссаны дараа урт хугацааны ковидоос хамгаалах эрсдэл нь вакцин тариулсан тариулаагүй ялгаагүй гэж харагдаж байгаа боловч вакцин нь өөрөө ковидөөр өвчлөх эрсдэл маш ихээр бууруулдаг учир вакцинжуулалтад хамрагдах нь маш чухал гэж тус судалгааны гол автор Ал-Али ярилцлагадаа нэмж онцолсон байна.

What you need to know about the COVID-19 vaccine | Bill Gates

Мөн Кливеланд клиник дахь урт хугацааны ковидын өвчтөнүүдэд зориулсан төв ажиллуулдаг халдварт өвчний шинжээч доктор Кристин Энглунд тус судалгааны зүй тогтол өөрийнх нь төв дээр мөн ажиглагдсаныг хэлжээ. Тэр хэлэхдээ “Урт хугацааны ковидын өвчлөлд одоохондоо ямар нэгэн тодорхой эмчилгээ байхгүй учир аль болох тусахгүйн тэлд сэргийлэх арга хэмжээ буюу маск зүүх, зай барих хэрэгтэй” гэв. Өөр бусад салбарын эрдэмтэд ч гэсэн энэхүү судалгааны үр дүнтэй санал нэг байна.

Тэдний үзэж буйгаар энэхүү судалгааг цааш нь үргэлжлүүлэн дэлгэрүүлэх шаардлагатай хэмээн онцолжээ. Ингэснээр урт хугацааны хүндрэл өвчлөлийг ойлгоход илүү тусална гэж найдаж байна.

Эх сурвалж: nature

Маргааш 14 хэмийн дулаан, өдөртөө үүлшинэ
Маргааш 14 хэмийн дулаан, өдөртөө үүлшинэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.