Д.Сумъяабазар: Өнөөдрөөс эхлэн орон сууцнуудын хажууд барилга барихыг хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Өнөөдрөөс эхлэн орон сууцнуудын хажууд барилга барихыг хориглолоо

/2021.08.20/ Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл хотын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

НЗД-ын захирамжаар Өнөөдрөөс эхлэн орон сууцнуудын хажууд барилга барихыг хориглолоо

Дагуул хотын асуудал нь Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.

Нэг хотын иргэд 1778 оноос Улаанбаатар хотын суурин амьдрал тогтсон гэж үзвэл 200 гаруй жилийн суурьшлын асуудал яригдана

Орон нутгаас оюутан залуус хотод ирдэг. Хөгжих гэж ирсэн тэдний буруу биш.

Газар хөдлөлт, үер усны гамшиг, томоохон гал түймэр гарвал яах вэ гэж бодох аймшигтай байдаг. Цаашдаа үндэсний аюулгүй байдал дээр ч яригдахаар улсын хэмжээнд авч хэлэлцэх асуудал.

Түгжрэлийн асуудал дээр зөвхөн зам тээврийн салбарынхан бус бүхий л шатны салбаруудад хамааралтай асуудал юм.Түгжрэлийг бууруулахад зориулж улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах болсон.

Жилд 80,000 гаруй машин шинээр нэмэгдвэл цаашдаа 24,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээнэ.

1 сая 600 мянган иргэн нийслэлд оршин сууж байна. Нийслэлийн сүүлийн гучин жилийн хөгжлийн гажуудал хууль эрх зүй, эдийн засгийн гажуудлаас үүдэлтэй.

Үүнийг зөв голдрилд нь оруулахын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулах хэрэгтэй. 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж хэрэгжиж эхэлнэ гэж ойлгож болно.

Есдүгээр сарын 15-наас нийслэл хотоос сонгогдсон улсын их хурлын 23 гишүүн иргэдээс санал асуулга авна.

Хашаа, явган хүний гүүр, явган хүний зам зэргийг хуулиар зохицуулах боломжгүй тул стандарт, дүрмээр зохицуулж өгнө.

Автобус, такси, гэрлэн дохио зэрэг нь ямар стандарттай байхыг зааж өгнө

Газартай холбоотой асуудлыг цахимжуулах хэрэгтэй.

Уламжлал дээр суурилсан шинэчлэл хийнэ.

Нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тендэрийн тухай хуулинд өөрчлөлт оруулахаар бэлдэж байна.

УБ хотын төв хэсэгт:

  • төр захиргааны 14 яам,
  • 37 байгууллага, агентлаг,
  • нутгийн захиргааны 34 агентлаг,
  • 35 төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар,
  • 75 сургууль,
  • 4500 гаруй худалдаа үйлчилгээ, оффис болон орон сууц төвлөрч хоногт дунджаар 200 мянга орчим авто машин хөдөлгөөн төв рүү чиглэж нэг төвт хотын тогтолцоог задалж, олон төв бий болгох төлөвлөгөө гарсан.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөлтийн хүрээнд нийт 26 дэд төв байгуулахаар тусгагдсан бөгөөд үүнээс хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд 16 дэд төвийг 2025 он гэхэд барихаар төлөвлөсөн гэв.

Нийт 6 дэд төв барих ажил 2024 он гэхэд дууссанаар нийт 33400 өрхийн орон сууц, 55 мянган шинэ ажлын байр, төрийн 22 сургууль, 55 цэцэрлэг, спортын ордон зэргийг барих дэд бүтэц бий болж, ногоон байгууламж, төр захиргааны барилга байгууламжийн зориулалттай талбай одоогийнхоос 1,5 дахин нэмэгдэж, төрийн үйлчилгээний 12500 ажлын байр бий болно. Мөн хувийн хэвшлийн худалдаа үйлчилгээний зориулалттай талбай дөрөв дахин нэмэгдэж 27360 ажлын байр бий болох нийгэм, эдийн засгийн нөлөө үзүүлнэ хэмээн дүгнэжээ.

Дээрх 16 дэд төв ашиглалтад орсноор төв рүү чиглэх авто замын хөдөлгөөн, төвлөрөл 20 гаруй хувиар буурна.

Нарантуул ОУХТ ард байгаа барилгын захын асуудлыг н.Гантөмөр даргад даатгалаа.

Барилгын зөвшөөрөл, газрын зөвшөөрлийн замбараагүй асуудал улаанбаатар хотод хэдэн арван мянгаараа байгаа.

Дүрэм журам, стандартыг нэг болгох хэрэгтэй. Үүнийг засахын тулд эрх зүйгээ зөв болгож байж шийднэ.

Налайхын зам дээр маш их осол гардаг. Хурдны замын стандартын дагуу 60км/цаг хурдаар явах болж таараад байгаа. Үүнийг засах тал дээр ажиллаж байгаа.

Дээгүүр нь явган хүн явах гарц хийж өгөх чиглэлтэй байгаа.

Зам засвартай холбоотой замын нөхөөс, бусад тооцооллыг түргэн хугацаанд тодорхойлдог технологийг нэвтрүүлэх гэж байгаа. Зам засвар арчилгааны байгууллагыг дүүрэг бүрт байгуулж хариуцлага хүлээлгэдэг болно.

Тусгай хамгаалалттай газар огт газрын зөвшөөрөл өгдөггүй. Хэрвээ олгосон бол энэ нь өнөөх угжирсан 30 жилийн хугацаанд яригдаж байгаа. Энэ асуудлыг шийдэх арга хэмжээ авахаар ажиллаж байна. Бургас хядаад барилга барих гэж байгаа зүйл огт байхгүй.

Нийслэл хотын 23 байршилд алтан намрыг тохиолдуулаад хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа явуулах шийд гарсан. Дүүрэг тус бүрийн засаг дарга нар худалдаа зохион байгуулах байршилаа тодорхойлсон.

Ялалтын талбай томоохон худалдаа эрхлэх байршил байсан. өчигдөр тухайн байршилд худалдаа эрхэлж байгаа хүмүүс нь хангалттай биш байсан тул худалдаа эрхэлхээ түр хугацаанд хойшлуулах албан бичиг гаргаж авсан.

Туул голын эрэг дагуу 5 байршилд зураг төслийн уралдаан зарласан. Зураг төсөл батлагдаад ажлын төсөл хийгдээд явж байгаа. 768 сая төгрөг төсөвлөгдөөд, сонгон шалгаруулалтад байгууллага шалгарч тохижилт үйлчилгээний ажлыг эхлүүлээд явж байгаа.

Булган боомтоор барилгын материалыг саадгүй нэвтрүүлнэ
Булган боомтоор барилгын материалыг саадгүй нэвтрүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.