/2022.09.14/: Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй хэмээн заасан байдаг.
2020 оны байдлаар нийт 1452 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас төрийн байгууллагын харъяа 757, төрийн бус байгууллагын 649, харьяалалгүй 92, стандарт шаардлагын хувьд солих шинэчлэх шаардлагатай 583, огт тоглоом байдаггүй 143, 1-3 ширхэг тоглоомтой 130 ширхэг талбай байдаг байна. Гэвч энэ тоо нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй багачуудад хаанаа ч хүрэлцэхгүй.
Манай оронд 2019 онд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг боловсруулан гаргасан байдаг. Гэвч уг стандарт шаардлага бодит байдал дээр хэрэгжиж байгаа эсэхийг сурвалжлан хүргэлээ.
Чингэлтэй дүүргийн 4 хороонд байрлах нэгэн орон сууцны тоглоомын талбай дээр очиходажлын өдөр ажлын цаг байсан болоод ч тэр үү тоглоомын талбай дээр хүүхэд байсангүй. Хашааг тойроод орох гэтэл хаалгыг нь гурван хэсэг газар төмрөөр оронн түгжсэн байлаа. Үүнийг хүүхэд битгий хэл том хүн ч онгойлгож чадахааргүй. Тоглоомын талбайд хэн ч орж тоглож чаддаггүй бололтой.
Цааш явсаар дараагийн тоглоомын талбайд ирэхэд бага насны хүүхдийн тоглоомын талбай, сагсан сагсны шийдтэй хамт байлаа. Мөн л сагсан бөмбөгийн талбайн хаалга нь цоожтой байлаа. Тоглоомын талбайн хувьд хүүхэд аюулгүй тоглох боломжтой ч зай талбайн хувьд жижигхэн давчуу санагдлаа.
Цаашлаад ахин нэг толоомын талбай дайралдахад сагсны шийд нь цагараг байхгүй тоглоомын талбай нь хүүхэд тоглоход аюулгүй боловч орчны бохирдол ихтэй харагдлаа. Хогийн саванд нь ууттай хог хийгээд сагачихсан, энд тэндгүй тамхины иш. Бидний тэнд ойр орчныг үзээд явж байхад хоёр эрэгтэй ирээд тоглоомын талбайн хогийн савны хажууд тамхилаад суучихав.
Энэ мэтээр байгаа хэдэн тоглоомын талбай нь арчилгаа тордолгоо дутмаг.Уг нь тоглоомын талбайг хүүхэд тоглож, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан байгуулдаг. Зарим талбай нь хэнийг ч оруулахгүй гээд хаалгыг нь түгжээд орхичихсон нь харамсалтай санагдлаа.