Ц.Мишээл: Оюутнуудаа бүх талын мэдлэг, ур чадвартай БИЕ ХҮН болгож төгсгөхийг зорьдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мишээл: Оюутнуудаа бүх талын мэдлэг, ур чадвартай БИЕ ХҮН болгож төгсгөхийг зорьдог

Зохиомж дээд сургууль нь 1999 онд байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж буй монголын ууган хувийн их дээд сургуулиудын нэг юм. “Зохиомж” гэдэг нэрийг сонссон хүмүүсийн ихэнх нь урлагийн сургууль гэдгээр нь мэдэх билээ. Тэгвэл байгуулагдаад 23 жил болж буй тус сургууль 2020 оны хичээлийн жилээс эхлэн “Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль” нэртэйгээр ажиллаж байгаа ажээ. Учир нь сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийж, шинээр хэд хэдэн мэргэжлээр оюутнууд элсүүлэн, үйл ажиллагаагаа тэлсэн байна.

ОНОЛООС ИЛҮҮ ДАДЛАГАД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ГЭДГЭЭРЭЭ ДАВУУ ТАЛТАЙ

Энэ хичээлийн жилд “Оюутнаа хөгжүүлье, жаргалтайгаар суралцъя” уриан дор суралцагчдадаа чиглэсэн хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа ажээ.

Энэ талаар тус сургуулийн Магистрын сургалтын албаны дарга, боловсролын удирдлагын докторант Ц.Мишээл ийнхүү ярьсан юм.

Магистрын сургалтын албаны дарга Ц.Мишээл

Тэрээр:

-Дээрх уриан дор оюутнуудаа хөгжүүлэх 9 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг гарган ажиллаж байна. Ингэснээр оюутнууд маань суралцахын зэрэгцээ төрөл бүрээр өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Тухайлбал, Урлаг, спорт, уран илтгэл, гадаад хэл гээд тэдний сонирхдог бүхий л чиглэлээр сонгон, секц ажиллуулах юм. Үүний зарим нь эхнээсээ үйл ажиллагаагаа явуулж байна хэмээв.

Мөн тус сургууль оюутнуудаа 4 жил сурч төгсөөд ажлын байран дээр очиход бүх талын мэдлэг, ур чадвартай бие хүн болгож төгсгөхийг зорьдог байна. Өөрөөр хэлбэл, ажлын байранд очоод суралцах биш 4 жилийн хугацаанд бүх зүйлээ сурч мэдсэний дараагаар ажиллах чадварлаг боловсон хүчин төлөвшүүлэхийг хичээдэг аж.

Түүнчлэн “Боловсрол соёл эрх зүйн дээд сургууль” нь онолоос илүүтэйгээр дадлагад суурилсан сургалтын системтэй гэдгээрээ давуу талтай юм. Тухайн оюутан зөвхөн онолын мэдлэг биш өөрөө хийж, туршиж үзэн алдаан дээрээсээ суралцаад явах нь илүү чадвар, туршлага хуримтлуулах боломж олгодог байна. Тийм ч учраас уг сургуулийн төгсөгчдийн хувьд ажлын байраар хангагдах нөхцөл боломж маш өндөр байдаг ажээ.

Энэ талаар Магистрын сургалтын албаны дарга, боловсролын удирдлагын докторант Ц.Мишээл, “Төгсөгчдийн маань 88 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байна. Зарим оюутнуудын хувьд төгсөх курсээсээ ажлын байран дээр гарч, хэрэглээний мөнгөө олоод явдаг. Ялангуяа, багш, зураглаач мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд 100 хувь ажлын байраар хангагддаг давуу талтай байдаг” гэсэн юм.

Ингээд та бүхэнд энэ жил ELC-Зохиомж сургуульд элсэн суралцаж буй нэгдүгээр курсийн оюутны хичээлийн эхний өдөр болон суралцах орчин нөхцөлийн талаарх ярилцлагыг хуваалцаж байна.

"ELC-ЗОХИОМЖ СУРГУУЛИЙГ СОНГОХ БОЛСОН ХАМГИЙН ТОМ ШАЛТГААН БОЛ ХИЧЭЭЛИЙН ОРЧИН"

-Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батсайханы Бат-Амгалан гэдэг. Одоо 18 настай. Энэ жил Өмнөговь аймгийн 7 дугаар сургуулийг төгсөж, Зохиомж дээд сургуульд суралцахаар зорьж ирлээ.

-Зохиомж дээд сургуулийг сонгох гол шалтгаан юу байв?
-Өмнө нь “Зохиомж дээд сургууль” гэдэг хувийн их, дээд сургууль байдаг гэдгийг мэддэггүй байлаа. Анх ЭЕШ-ийн хуваарь сонголтын үеэр сургуулиудын танилцуулгаас мэдэж байсан юм. Тус сургуулийг сонгох болсон хамгийн том шалгаан нь хичээллэх орчин, анги танхим байсан болов уу. Мөн сургуулийн пэйж хуудсаар гадаад харилцаа, хамтын ажиллагаа, багш нарын танилцуулгатай постерууд цацагдаж, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Түүнчлэн ЭЕШ-ийн онооноос хамаарч сургалтын төлбөр, бусад боломжуудаар хангаж өгч байгаа нь таалагдаж байгаа.

ELC-Зохиомж сургуулийн орчин

-Аль ангийг сонгон суралцаж байгаа вэ?
-Гааль, гадаад худалдааны чиглэлээр. Миний хувьд Өмнөговь аймгийн хүүхэд учраас 4 жил сурч төгсөөд нутагтаа очоод хил гааль дээр ажиллах бүрэн боломжтой. Тиймээс энэ мэргэжлийг сонгон суралцаж байна.
-Хичээлийн анхны өдөр ямархуу байна?
-Маш гоё байна. Өнөөдөр хаалгаар орж ирэхэд л ажилчдаас эхлээд захирал багш маань хүртэл биднийг халуун дотноор хүлээн авч, угтсан. Энэ хандлага харилцаа нь маш их таалагдаж байгаа. Сая эхний пар ороод дууслаа.

-Улсын болон хувийн сургуулийн оюутнуудын дунд зарим ялгамжтай зүйлс байдаг шүү дээ. Тухайлбал, улсын сургуулийн оюутнууд хувийн сургуулийнхаас илүү гэдэг ч юм уу. Чиний хувьд үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Улсын сургууль авахгүй бол нэг жил өнжөөд дахиж ЭЕШ өгөөд ор гэж зарим хүмүүс ярьдаг. Манай арван жилийн багш үнэхээр чадварлаг хүн байдаг. Төгссөн сургууль нь хувийн сургууль. Тэр хүн үнэхээр өөрийгөө дайчилж хичээсэн гэдэг нь харагддаг. Тэгэхээр улсын болон хувийн сургуулийн сургалтын системд ялгаатай зүйл байхгүй. Адилхан л сургууль шүү дээ. Улсын сургууль зааж буй хичээлийг хувийн сургуульд ч гэсэн зааж байна. Харин тухайн хүний хэр их идэвх чармайлттай байхаас л бүх зүйл хамаарна гэж боддог.

Хичээлийн эхний өдөр /Багш, удирдлагууд оюунуудаа хүлээн авч байна/
ELC-Зохиомж сургуулийн багш, МУГЖ С.Болд-эрдэнэ
ELC-Зохиомж сургуулийн орчин
ELC-Зохиомж сургуулийн орчин

ШИНЭЭР ТОМИЛОГДОХ болон танхимдаа ҮЛДЭХ сайд нар
ШИНЭЭР ТОМИЛОГДОХ болон танхимдаа ҮЛДЭХ сайд нар
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.