“Эрдэнэс тавантолгой” ХК гомдол, мэдээлэл хүлээж авч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс тавантолгой” ХК гомдол, мэдээлэл хүлээж авч байна

/2022.08.15/: “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлэх зорилгоор “Шилэн компани” болох зорилтыг дэвшүүлэн ажилладаг.

Энэ хүрээнд компанийн www.ett.mn вэб сайтад мэдээллүүдээ нээлттэй, ил тод байршуулдаг.

Энэ дагуу иргэд хувьцаа эзэмшигчдээс ирсэн гомдол, саналыг хүлээн авч, шийдвэрлэн ажиллаж байна.

Тодруулбал, компанийн дотоод үйл ажиллагаа, авлига, ёс зүй, жендер хүний эрхтэй холбоотой санал гомдлыг www.ett.mn вэб сайтын санал гомдол цэсэнд бичгээр, 1800-1072 лавлах утсаар хүлээн авч байна.

Иргэд хувьцаа эзэмшигчдээс ирсэн санал гомдлыг компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч шийдвэрлэн ажиллана.

Эх сурвалж: ЭТТ

Залуус-1, Солонго 1, 2 хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Залуус-1, Солонго 1, 2 хорооллын төслийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.