Ц.Бат-Энхийг дэвшүүлэн “зайлуулжээ“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Бат-Энхийг дэвшүүлэн “зайлуулжээ“

/2022.8.15/ Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг 2020 онд намын албан тушаалаас нь чөлөөлж байв. Учир нь тэрээр ковидын тархалт өндөртэй улс орноос ирсэн атлаа "Тусгаарлагдахгүй" хэмээн цамнаж, эцэст нь Улсын онцгой комиссоос албан журмаар тусгаарлаж байлаа.

Гэвч Ц.Бат-Энх 2021 оны наймдугаар сард Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар томилогдсон юм. 2022 оны зургаадугаар сард Төрийн хэмнэлтийн хуулиар Ц.Бат-Энхийг Эрдэнэт үйлдвэрийн орлогчийн албан тушаалаас нь чөлөөлжээ.

Гэтэл түүнийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын харъяа "Эрдэнэт медикал" эмнэлэгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байжээ.

Ц.Бат-Энх нь 2020 оноос өмнө нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга, Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт"үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч хийж байсан юм.

Дээрх замналаас харвал Ц.Бат-Энх нь дарга байх "тавилантай", цэцэг дамжин нисэх эрвээхэй адил албан тушаал дамжин нисдэг хүн юмсанжээ.

Мөн МАН-ын шийдвэрүүд нэр төдий байдаг нь харагдана.

Нийслэлийн цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн бүртгэл хийгджээ
Нийслэлийн цэцэрлэгийн насны 73,818 хүүхдийн бүртгэл хийгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.