/2024.10.31/ Үндэсний эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, А.Ундраа нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдаад 10 жил болсон. Гэсэн хэдий ч 10 жилийн хугацаанд маш олон үйл явдлууд болж удааширсан. Хөрөнгө оруулагч “Хан ресурс” компанитай маргаан үүсч улмаар Олон улсын Арбитрын шүүхэд ялагдал хүлээж өрөнд орж байсан. Томоохон хөрөнгө оруулагч “Вестэрн проспектор”,“Камико” Монгол улсыг орхин гарч явсан нь Гадаадын Хөрөнгө Оруулалтыг бууруулах том хүчин зүйл болсон гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад ураны чиглэлээр найман компани лицензтэй байна. Орона бол тэдгээрийн нэг нь. БНХАУ-ын, Чехийн компаниудын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр хэлэлцэгдэж байгаа Цөмийн энергийн тухай хууль эдгээр бүх хөрөнгө оруулагчдад хамаатай.Үүнээс гадна хэлэлцэж байгаа хуулийн хүрээнд Монгол Францын Засгийн газрын хэлэлцээр маш сайн авч үзэх ёстойг анхаарууллаа.
Олон улсын гэрээний агуулгыг харвал зөвхөн ураны олборлолтоос гадна цөмийн цахилгаан станц байгуулах судалгаа, хүний нөөцийг бэлтгэх олон асуудал багтсан байна. Гэвч хуулинд энэ бүхнийг харгалзан багтаагаагүй байгаад тухайлбал уусган баяжуулах арга бол Монгол Улсад цоо шинэ зүйл зөвхөн энэ утгаараа газрын гүний усны нөөцтэй яаж холбогдох хяналт тавих вэ? гэх мэт анхаарах маш чухал асуудлууд байна. Гидрогеологийн мэргэжилтнүүдийг бэлдсэн үү? Өөрөөр хэлбэл Монгол Улс бэлэн байна уу? Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхээр тохирсон ч өөр мэрэгжлээр сургасан асуудлууд байж болохыг УИХ-ын гишүүн А.Ундраа хэллээ. Бид өөрсдөө хяналт тавих чадамж байгаа эсэх нь эргэлзээтэй байна гэж Үндэсний эвслээс мэдэгдэж байгаа юм.