Асрахуйн эдийн засаг БУСАД УЛС ОРНУУДАД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Асрахуйн эдийн засаг БУСАД УЛС ОРНУУДАД

How to move toward care economy? – CIDSE

/2024.02.01/:

Оршил

Асрахуйн эдийн засаг нь нийгмийн сайн, сайхан байдлыг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг төрийн бодлогын чухал хэсэг юм. Асрахуйн эдийн засаг нь хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өсвөр насныхан, өвдсөн болон бусад асаргаа, халамж шаардлагатай хүмүүсийн бие махбод,нийгэм, оюун санаа, сэтгэл зүйн сайн, сайхан байдлыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хамардаг ойлголт юм.

Асрахуйн эдийн засагт бусдад асаргаа, халамж үзүүлдэг хөлстэй (албан ба албан бус салбар дах) болон хөлсгүй хөдөлмөр багтдаг бөгөөд асрахуйн үүргийг ерөнхийд нь гэр доторх болон гадуурх гэж ангилдаг. Тухайлбал, гэрээс гадуур асрахуйн ажил эрхлэгчид (хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид болон эрүүл мэндийн ажилтнууд, цэцэрлэг сургуулийн багш нар) нь албан салбарт цалинтай хөдөлмөр эрхэлдэг хэдий ч үнэлэмж, үнэлгээ нь хангалтгүй байдаг. Харин албан бус хөдөлмөрийн зах зээл дээр цалин хөлстэй асрахуйн ажил эрхлэгч хүүхэд асрагчдын хувьд хөдөлмөрлөх эрх нь хуулиар хамгаалагдаж чадахгүй байна. Ялангуяа хоол хийх, угаах, эмхлэх цэгцлэх, цэвэрлэх, гэр бүлийн гишүүд, хүүхэд асрах зэрэг асрахуйн үүрэгтэй холбоотой ахуйн ажлууд үнэлгээгүй байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Аль ч улсад асаргаа, тусламж шаардлагатай эмзэг байдалд байгаа бүлгүүд байдаг бөгөөд тухайнбүлэг ба хариуцсан байгууллагын хоорондын харилцаанаас асрахуйн эдийн засаг гэх томьёолол үүсдэг.

Эмэгтэйчүүд дэлхийн нийт ажиллах хүчний 46 хувийг эзэлдэг бөгөөд хөлстэй үйлчилгээний гуравны хоёр хувийг гүйцэтгэдэг. Үүнээс гадна эрүүл мэнд (89%), хүүхэд асрах (94%) салбарт үнэмлэхүй олонх хувийг эзэлдэг. Энэ салбарт хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс нь АНУ-д л гэхэд дундаж орлоготой америк хүний цалингийн хагастай л тэнцдэг байна.

Үнэлгээгүй хөдөлмөр, гэр бүлийн ажлын ачааллыг эмэгтэйчүүд ихэвчлэн хариуцдаг. Дэлхий даяарасрахуйн хөлсгүй ажлын 75 хувийг эмэгтэйчүүд эрхэлдэг. Орлого багатай орнуудад алслагдмал орон нутагт амьдардаг эмэгтэйчүүд өдрийн 14 цагийг асрахуйн хөлсгүй ажилд зарцуулдаг. Мөн эмэгтэйчүүдийн 42%, эрэгтэйчүүд 6% асаргааны үүргээсээ хамаараад албан салбарт ажилдаггүй байна. Асрахуйн эдийн засагт эмэгтэйчүүд гол хүч нь болдог ч цалин хөлсгүй байна. Энэхүү хөлсгүйажлын ачааллыг зөвхөн эмэгтэйчүүдэд ногдуулах нь тэдэнд эрэгтэйчүүдтэй адил өөрийгөө танин мэдэх, албан тушаал ахих, цаашлаад хувийн сонирхол, чөлөөт цагаа бүтээлчээр өнгөрөөж сурахад ньч зохиомол саад үүсгэж байдаг.

Асрахуйн эдийн засгийг ардчилсан, эрүүл байдлаар хөгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд зорилтот хүн амын нийгмийн тэгш байдлыг хангах ёстой.

Олон улсын туршлагууд

Асрахуйн эдийн засаг хөгжсөн, халамжийн бодлогоороо тэргүүлдэг орнуудын нэг нь Финланд улс юм.Финландад 3-аас доош насны хүүхэд цэцэрлэгт явдаггүй, гэрт нь өсгөдөг тул гэр бүлд, хамгийн гол нь эмэгтэй хүнд сонголт хийх боломжийг олгох зорилгоор төрөөс 3-аас доош насны хүүхэдтэй өрхөд сард 338 евро, 3-6 настай бол арай бага хэмжээний дэмжлэг олгодог. Мөн ээжүүдэд зориулсан багц олгодог нь хамрах хүрээ, агуулгын хувьд дэлхийд цор ганц, нийгмийн шинэлэг шийдэл бөгөөд аавуудад мөн цалинтай чөлөө олгодог. Багцад эх, нярайд зориулсан чанартай, үзэмжтэй хувцас, хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн, ном болон бусад зайлшгүй хэрэгцээт зүйлс багтдаг. Үүнээс гадна Финлянд улс иргэдээ ойр дотны хамаатан саднаа асран халамжлахад зориулан асрахуйнүйлчилгээ, мөнгөн төлбөр болон бусад үйлчилгээгээр дэмждэг. Мөнгөн төлбөр нь сард 393 еврогоос эхэлдэг бөгөөд харгалзан дэмжигч нь ажлаа түр хугацаагаар орхих бол 784 евро байдаг.

Скандинавын бусад орнууд жишээлбэл, Шведэд ижил төстэй бодлого буюу 8 нас хүртэл хүүхэд асрах тэтгэмж байдаг бөгөөд хүүхдээ асрахаар ажил, сургуулиа орхисон, ажил хайхаа больсон эцэг,эхэд өдөрт 250-аас 952 крон болон орон сууцны зардлын тэтгэмж өгдөг. Мөн 12-аас доош насны өвчтэй хүүхдээ асрах шаардлагатай ажил эрхэлдэг эцэг, эхэд богино хугацааны тусламж (хүүхэд хүнд өвчтэй, байнгын анхаарал халамж шаардлагатай бол 16 эсвэл 18 нас хүртэл) олгодог. Энэ хоёр улс нь бусад орнуудад сайн жишиг болох жендэрийн эрх тэгш байдал болон нийгмийн цогц бодлогоолон төрлөөр нь хэрэгжүүлдэг билээ.

Асрахуйн эдийн засгийн загвар сайн хөгжсөн Европын нэг орон бол Франц улс юм. Франц улс жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг зөвхөн ажилтай төдийгүй ажил хайгч болон түр ажилгүй болсон эмэгтэйчүүдэд (сүүлийн 12 сар дотор) олгодог. Үүнээс гадна эхчүүдэд өдөрт 86 евро хүртэл хэмжээтэй өндөр тэтгэлэг олгодог. Мөн түр хугацаагаар ажилгүй байгаа (сүүлийн 12 сарын дотор) аавуудад тэтгэмж олгодог. Францад гэр бүлд (ажил эрхэлдэггүй ч) хэд, хэдэн тэтгэмж олгодог нийгмийн даатгалын код байдаг. Мөнгөн тусламж нь дунджаар 422 евро байдаг. Цаашилбал, 3 болон түүнээс дээш хүүхэдтэй (бүгд 20-оос доош настай, орлого нь 982.42 еврогоос доош) гэр бүлд зориулагдсан байнгын тэтгэмж өгдөг. Мөн хүүхэд төрсний дараа 970 еврогийн нэг удаагийн тэтгэмж олгодог бөгөөд Финляндтай адил 6 хүртэлх насны хүүхдээ асрахад дэмжлэг үзүүлдэг. Ажилэрхэлдэг эцэг, эхчүүдэд хүүхдийн асрагч, цэцэрлэгийн зардалд нь ойролцоогоор 481 евро (0-3 насны хүүхдэд), 240 евро (3-6 насны хүүхдүүдэд) хүртэл тэтгэлэг олгодог.

Герман улс мөн хэд хэдэн нийгмийн багцыг санал болгодог. Жишээлбэл, “эцэг эхийн тэтгэмж” буюухүүхэд төрүүлэхээс өмнө олдог байсан орлогын нийлбэрийн 67-аас доошгүй хувийг сар бүр 1800 еврогийн хязгаартайгаар 12 сарын хугацаанд олгодог. Харин ажил эрхэлдэггүй бол тэтгэмж нь 300 еврогоос дээшгүй байдаг.

Зүүн Европын улс орнуудын загварыг Чех улсыг жишээ болгон харуулбал: 530 орчим еврогийн нэг удаагийн санхүүгийн тусламжийг хүүхэд төрсний дараах зайлшгүй зардалд зориулан олгодог. Мөн“эцэг эхийн уян хатан тэтгэмж” хэмээх хүүхэд асрах, санхүүгийн тусламж үзүүлэх олон талт тогтолцоотой. Эцэг эхчүүд хүүхдээ 3 нас хүртэл 1, 2, 3 болон 4 дэх жилийн багцаар хүүхэд асрах чөлөө авах боломжтой. Мөн хүүхдийн тэтгэмжээ авахын зэрэгцээ цалинтай ажил эрхлэх боломжтойбайдаг. БНЧУ-д аавуудын тухай телевизийн баримтат кино гаргадаг гэх мэтээр сурталчилдаг боловч эрчүүдийн оролцоо харьцангуй бага байна. Хэдий тийм боловч, энэ чиглэлээрх кампанит ажлууд нь жендэрийн тэгш байдлыг хангахад эерэг үр дүн авчирсаар байна. Цаашилбал, 10-аас доош насны хүүхэдтэй хүмүүст гэр бүлийн гишүүн нь өвдсөн, цэцэрлэг, сургууль хорио цээрийн улмаас хаагдсан зэрэг шаардлагатай үед асрамжийн тэтгэмж олгодог. Мөн, эрүүл мэндийн байдал хүндэрсэн гэр бүлийн гишүүн, хамаатан саднаа 7 хоногоос дээш эмнэлэгт хэвтэх эсвэл 30 хоногоос дээш гэрээрасран сувилах шаардлагаар түр хугацаагаар ажиллах боломжгүй болсон бол урт хугацааны асрамжийн тэтгэмж олгодог. Мөн амьжиргааны доод түвшин болон гэр бүлийн орлогын зөрүүг төр хариуцаж, доогуур орлоготой өрхүүдэд санхүүгийн тусламж үзүүлдэг.

Балтын тэнгисийн орнуудын тухайд Литва, Латви, Эстони улсууд нийгмийн хөтөлбөр, асрахуйнэдийн засгийн хөгжлийн төстэй чиглэлтэй бөгөөд хүүхэд төрүүлэх, асрах чиглэлээр гэр бүлийг дэмжих институтчилагдсан хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Литвад 2 нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүлд үндсэн орлогын 75%-тай тэнцэх, 2-оос 18 хүртэлх настай (оюутан бол 23 нас хүртэл) бол 40%-тай тэнцэх тэтгэмж олгодог.

Латви улсад 1-15 насны хүүхэдтэй гэр бүл (оюутан бол 20 нас хүртэл) мөн ижил төрлийн тэтгэмж авдаг. 2-оос доош насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сар бүр 171 еврогийн хүүхэд асрах тэтгэмж өгдөг. Хүүхэд төрсний дараа буюу үрчлэгдсэний дараа олгох нэг удаагийн тэтгэмж нь ойролцоогоор 421 евро байдаг.

Эстони улсын хувьд 16-аас доош насны (оюутан бол 19 хүртэлх насны) хүүхэдтэй бол эхний хоёр хүүхдэд сард 55 евро, гурав дахь болон дараагийн хүүхдүүдэд сар бүр 100 еврогийн хүүхдийнтэтгэмж олгодог. 3-аас доош насны хүүхэдтэй эцэг, эхчүүдэд сар бүр ойролцоогоор 76.7 еврогийн хүүхэд асрах тэтгэмж олгодог.

Канад зэрэг улс орнуудад асрахуйн эдийн засгийг үр дүнтэйгээр хөгжүүлж байна. Жилд 31,120 Канад доллараас доош орлоготой гэр бүлд хүүхдийг 18 нас хүртэл тэтгэмж олгодог. Тэтгэмж авахын тулд асран хамгаалагч нь жил бүр орлогын мэдүүлэг өгдөг бөгөөд орлого нь дээрх босгыг давсан бол тэтгэмжийг зохих хэмжээгээр бууруулдаг. Харин 6-аас доош насны хүүхдэд зориулсан тэтгэмж ньжилд ойролцоогоор 6,639 буюу сард 553,25 канад доллар байдаг. 6-18 насны хүүхэдтэй өрхөд жилд ойролцоогоор 5,602 буюу сард 466,83 канад доллар байдаг.

Уг нийтлэлд гадаадын улс орнуудын сайн туршлагыг судалж, харьцуулан бэрхшээлүүдийг тодорхойллоо. Энэхүү судалгааны үр дүнд асрахуйн эдийн засгийг хөгжүүлэхэд хэд хэдэн үр дүнтэй арга хэмжээ зайлшгүй шаардлагатай байна.

Зөвлөмж

  • Улс орнууд асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Нийгмийн халамж, халамжийн багцыг сайжруулах, жендэрийн мэдрэмжтэй гэр бүлийн бодлогыг дэмжих, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) 5R үндсэн зарчмыг хэрэгжүүлэх: хөлстэй болон хөлсгүй асаргааны салбарыг хүлээн зөвшөөрөх, бууруулах, дахин хуваарилах, үнэлэх, халамжийн үйлчилгээг нэмэгдүүлэх, төлөөлөл хангах зэрэг холбогдох арга хэмжээг авах ёстой.
  • Мөн асрахуйн эдийн засагт ажиллах хүчний ихэнхийг эзэлдэг эмэгтэйчүүдийн хөдөлмөрийгшударгаар үнэлж, тэгш цалин олгох ёстой. Жишээлбэл, сувилагчийн дундаж цалин хоёр дахин нэмэгдүүлэхээс эхлэх хэрэгтэй. Үүнээс гадна нийгмийн даатгал, ажил амралтын цагийн зохицуулалт зэрэг хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах зайлшгүй шаардлагатай.
  • Албан бус хөлстэй хөдөлмөрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах нь энэ салбарын ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалахад чухал алхам болно.
  • Төрөөс олгодог тэтгэмжээс гадна жендэрийн үүргийн талаарх нийгмийн хэвшмэл ойлголтыг аажмаар өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Тухайлбал, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өндөр цалинтай, нөлөө бүхий ажил эрхлэхэд дэмжлэг үзүүлэх гм.
  • Жендэрийн мэдрэмжтэй гэр бүлийг дэмжих бодлого боловсруулахын тулд олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх мэдээллийн кампанит ажил явуулах зайлшгүй шаардлагатай байна. Жишээ нь, Чех улсад хүүхэд асрах чөлөө авсан аавуудын талаар баримтат кино телевизээр цацагдаж байна. Мөн, зорилтот сургалт, сурталчилгааны ажлыг хэрэгжүүлэх боломжтой.
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Финляндын нэгэн адил эрэгтэйчүүдийн хүүхэд харах үйлчилгээний цалинтай амралтын өдрийг 150-аас доошгүй хоног болгон нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх, эрэгтэйчүүдтэй ажиллах тэгш боломж бүрдэх юм.
  • Улс орнууд Финланд улсын өндөр үр дүнтэй "Ээжүүдэд зориулсан багц"-тай төстэй практикийг хэрэгжүүлэх: шинэ төрсөн эхчүүдийг нярай болон төрсний дараах шаардлагатай зүйлсийн багцаар хангах.
  • Засгийн газрууд зөвхөн ажилтай эхчүүдэд төдийгүй ажил хайж байгаа болон түр ажилгүй байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой (Францын жишээ).
  • Польш, Чех болон Европын бусад олон орны жишигтэй адил хүүхэд төрсний дараа эцэг эхчүүдэд нэг удаа дэмжлэг үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх ёстой. Энэхүү дэмжлэг нь ажил эрхлэлтийн байдлаас үл хамааран бүх эхчүүдэд хүртээмжтэй байх ёстой.
  • Төрөөс гэр бүлд амжиргааны доод түвшин болон орлогын зөрүүг нөхөн олгох ёстой.
  • Урт хугацаандаа нийгмийн цогц багц, тусламжийн хөтөлбөрүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж болно, тухайлбал: Эцэг эх/Гэр бүлийн тэтгэмж: хүүхэд өсгөн хүмүүжүүлэх зардалд сар бүр мөнгөн тэтгэмж олгох (насны ялгамжаар); Харгалзан дэмжигчийн тэтгэмж: өвдсөн гэр бүлийн гишүүд, хамаатан саднаа асран халамжилдаг хувь хүмүүст (ихэвчлэн эмэгтэйчүүд) олгох гэх мэт.

Хөрвүүлсэн: Өөрчлөлтийн төлөөх Эмэгтэйчүүд ТББ

Эх сурвалж: https://www.undp.org/georgia/blog/care-economy-lika-ablotia?fbclid=IwAR3OSN1fuMDaA1zupwycidTLlUKrepYd-oCRBfuFFUTXGPYMBpMCqTiL1V8

ВИДЕО: ШИНЭ 30 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ВИДЕО: ШИНЭ 30 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.