/2023.12.05/: Өчигдөр Ховд аймагт болсон хүчтэй цасан шуурганы улмаас тус аймгийн зарим сумд ихээхэн хохирол амссан байна.
Чандмань сумын хэд хэдэн газарт өчигдөр өдрийн 14:00 цагийн орчим 26-28 м/с хүчтэй салхи шуурга болсны улмаас 15 өрх, айлын 13 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан,
Зэрэг суманд 28 м/с хүчтэй салхи шуурга болсны улмаас 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан,
Ховд суманд 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 12.04-ний өдрийн 18:43 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 6 ажилтан, 35 км замыг туулан 13:01 цагт очиход иргэн С-ийн 6 ханатай гэр нурж унасан байсныг тус тус тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан байна.