/2023.11.08/: Виржиниа муж дахь Виллиам ба Мэри их сургуулийн судалгааны лабораторийн AidData-ийн мэдээлснээр, Хятадын зээлийн багцын бараг 80 орчим хувь нь санхүүгийн хямралд орсон улс орнуудад дэмжлэг үзүүлж байгааг тогтоожээ.
Бээжин олон жилийн турш санхүүгээ ядуу буурай орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэхэд чиглүүлсээр ирсэн бөгөөд энэ нь Хятадын удирдагч Ши Жиньпины арван жилийн өмнө эхлүүлсэн “Бүс ба Зам” санаачилгын дагуу олгож байга аж.
Энэхүү санхүүжилт нь Латин Америкаас Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн зам, нисэх онгоцны буудал, төмөр зам, цахилгаан станцуудад чиглэдэг бөгөөд зээл авч буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хангахад тусалдаг байна. Туслахын хажуугаар олон засгийн газруудыг Бээжинтэй ойртуулж, Хятадыг дэлхийн хамгийн том зээлдүүлэгч болгосон төдийгүй хариуцлагагүй зээл олгосон гэж хүртэл буруутгагдаж байв.
AidData-аас нийтэлсэн 165 орны 20 гаруй жилийн хугацаанд Хятадын хилийн чанад дахь санхүүжилтийн дүн шинжилгээнд үндэслэн гаргасан тооцооллоор одоо Хятадын хөгжиж буй орнуудад олгосон зээлийн 55 хувь нь эргэн төлөгдөх хугацаагаа дуусгаад байна.
"Эдгээр зээлийн ихэнхийг 2013 оноос эхлэн "Бүс ба Зам"-ын төсөлд олгосон бөгөөд тэд тав, зургаа, долоон жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж ирсэн. Үүний дараа тахлын үед мөн төлөхөөс түдгэлзүүлсэн.
Одоо харин түүх өөрчлөгдөж байна ... сүүлийн 10 гаруй жилийн турш Хятад улс дэлхийн хамгийн том зээлдүүлэгч байсан бол одоо дэлхийн хамгийн том өр цуглуулагч болох гол цэгт ирлээ" гэв.
AidData-ийн тоо баримтыг 2000-2021 оны хооронд бага, дунд орлоготой орнуудын төрийн болон хувийн хэвшлийн зээлдэгчдэд Хятадын засгийн газар болон төрийн өмчит зээлдүүлэгчдээс олгосон 1.34 их наяд ам.долларын зээл, тусламжийн амлалтыг хянадаг мэдээллийн санд үндэслэсэн болно.
Хувь хүний зээл, тусламжийн талаарх албан ёсны болон олон нийтийн эх сурвалжийн мэдээллийг цуглуулах замаар бүтээгдсэн энэхүү өгөгдлийн багц нь Хятадын санхүүжилтийн үйл ажиллагаанууд руу орох боломжтой хамгийн өргөн цонхны нэг юм.
Судлаачид мөн Швейцарьт төвтэй Олон улсын төлбөр тооцооны банкинд зээлдүүлэгчдийн мэдээлсэн мэдээллийг иш татсан бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудын зээлдэгчид 2021 оны байдлаар Хятад зээлдэгчдэд дор хаяж 1.1-1.5 их наяд ам.долларын өртэй болохыг харуулж байна.
AidData-ийн мэдээлснээр Бээжин 2008 он хүртэл санхүүгийн хямралд орсон ч зээлээ төлөөгүй 10 гаруй улсаас зээлээ нэхэх шаардлагагүй байсан. Гэвч 2021 он гэхэд Хятадын төрийн өмчит зээлдүүлэгчдэд төлөх өрийн үлдэгдэлтэй 57 улс санхүүгийн хямралд орсон болохыг тус байгууллагын мэдээллээс харж болно.
Гэвч хөгжиж буй орнуудад Бээжингийн зүгээс олгож байсан томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийн санхүүжилт огцом хойшилж байна. Үүний оронд Хятад улс нэн яаралтай санхүүгийн хямралд орсон улсуудад их хэмжээний зээл олгож байна гэж AidData мэдээлэв.
Хятадын дэд бүтцийн төслийн зээл бага, дунд орлоготой орнуудын зээлдэгчдийн нийт амлалтын эзлэх хувь болох боловч 2014 онд 65% байсан бол 2017 онд 50% болж, 2018 онд 49% байсан бол 2021 онд 31% болж буурчээ.
Цаашид Хятад улс барууны арилжааны банкууд болон олон талт байгууллагуудтай хамтран төслүүдийг шалгаж, ирээдүйн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтран ажилладаг синдикат зээлийн зохицуулалт руу шилжсэн гэж AidData-ийн дүгнэлтэд дурджээ.
Хятадын хөгжиж буй орнуудад олгох яаралтай бус зээлийн багцын тэн хагасыг синдикат зээлийн зохицуулалтаар олгож байгаа бөгөөд эдгээр зохицуулалтын 80 гаруй хувь нь барууны болон олон талт түншүүдтэй холбоотой гэв.
Эх сурвалж: CNN