Малын үзлэг, ангиллын ажил Сэлэнгэ, Дархан-Уул аймагт явагдаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын үзлэг, ангиллын ажил Сэлэнгэ, Дархан-Уул аймагт явагдаж байна

/2022.05.18/: Монгол улсын засгийн газраас 2017 онд малын генетик нөөцийн тухай хуулийг баталсан.

Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилт хангах Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны сайдын тушаалын дагуу эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг Дархан-Уул аймгийн 4 сум, Сэлэнгэ аймгийн 17 сумын хэмжээнд үржүүлж байгаа мал сүрэгт үзлэг, ангилал явуулах, үйлдвэрлэг байдлыг тодорхойлох, ашиг шимийн төвшинг тогтоох, цөм сүрэг бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан үржлийн малыг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх, улсын мал үржлэгийн бүртгэлийн системд бүртгэж баталгаажуулах ажил хийгдлээ.

Тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймагт мэргэжлийн мал үржүүлэх технологийн 4 аж ахуй нэгж шалгаран ажиллаж байгаа бол Дархан-Уул аймагт 3 аж ахуй нэгж шалгаран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Сүүлийн жилүүдэд малчид малынхаа чанарт бус тоонд анхаарах болсон. Энэ нь бэлчээрийн даац хэтрэх, малын цус ойртох эрсдэлүүд үндэс суурь нь болоод байгаа. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлэх үүднээс Малын удмын сангийн үндэсний төвөөс Сэлэнгэ, Дархан-Уул аймагт малын үзлэг ангиллын ажлыг зохион байгуулаад байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно
Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.