Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болно

May be an image of outdoors and monument

/2022.05.18/: Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй.

Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдагтай холбогдуулан Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 13.00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна.

Тус сонсголд төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож болох аж.

Эх сурвалж: УИХ

Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээл хүсэж байна
Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээл хүсэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.