“Тоос, тоосжилтоос шалтгаалсан амьсгалын замын эмгэгүүдийг бууруулах арга зам” сэдэвт симпозиум боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тоос, тоосжилтоос шалтгаалсан амьсгалын замын эмгэгүүдийг бууруулах арга зам” сэдэвт симпозиум боллоо

May be an image of 6 people and text

/2022.03.18/: ХНХЯ-ны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХБНГУ-ын физик техникийн хүрээлэн хамтран “ТООС, ТООСЖИЛТООС ШАЛТГААЛСАН АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГҮҮДИЙГ БУУРУУЛАХ АРГА ЗАМ” цахим симпозиумыг зохион байгууллаа.

Симпозиумд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, ХБНГУ-ын физик техникийн хүрээлэнгийн төслийн зохицуулагч Ирина Сантуриан болон ХАБЭА-н үндэсний хороо, аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүдийн гишүүд, ХАБЭМ-ийн мэргэжлийн холбоо, нийгэмлэгийн төлөөлөл, Тоосны өндөр өртөлт бүхий уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүчний салбарын ажил олгогч, эмч, эрүүл ахуйч, ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн 100 орчим төлөөлөл оролцсон.

May be an image of 4 people and text

Симпозиумын үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар үг хэлэв. Тэрбээр “Мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн дийлэнх хувь буюу 52 хувийг тоосоор үүсгэгдсэн мэргэжлийн өвчнүүд эзэлж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас тоосны шалтгаант мэргэжлийн өвчнүүдийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Европын холбоо болон бусад орнуудын жишигт нийцсэн тоосны 4 стандарт боловсруулж гаргасан, Мэргэжлээс шалтгаалсан өвчний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох журмыг шинэчилснээр мэргэжлийн өвчний нэршил, нэр төрлийг нэмэгдүүлж илүү дэлгэрэнгүй, өвчтөний эмнэлзүйд уялдуулан тогтоохоор тусгаж өгсөн.

Тоосны өртөлтийг бууруулах 4 стандартыг боловсруулах, яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн боловсон хүчний болон техникийн чадавхийг бэхжүүлэхэд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнгийн “Монгол Улсын уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төсөл ихээхэн хувь нэмэр орууллаа” гэдгийг онцлов.

May be an image of 3 people and text that says 'IFA Mongolian's View Options герман улсын хабэм-ийн тевийн эртелтийг хянах хэсэг уйлчилгээ, зохион байгуулалт, уялдаа холбоо) тоосны ертелтийн мэдээллийн сан GESTIS- Stoffenmanager® тоосны ертелтийн TeB мздээллийн сан (ZED) gabriel.stefan ZED'

Симпозиумд Хөдөлмөрийн эрүүл мэндийн талаар төрөөс баримталж буй бодлого, Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний тандалт, урьдчилан сэргийлэлтийн зарчим, Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан амьсгалын дээд замын эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээ өвчлөлийг бууруулах арга зам, сэргээн засах тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг чухал сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан. Мөн ХБНГУ-ын Физик технологийн хүрээлэнгийн зүгээс Хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагч иргэдийн сэргээн засах эмчилгээ, Герман улсын туршлага, Тоосны хэмжилт, чанарын удирдлага, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга зам сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн нь оролцогчдын анхаарлыг татлаа.

Оролцогчдын зүгээс мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улам бүр сайжруулах, тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, нөхөн сэргээлтийн арга хэмжээг сайжруулах, санхүүжилтийг шийдвэрлэх, нөхөн сэргээлтийн тогтолцоог бий болгох нь чухал гэдгийг онцлон хэлж байв.

May be an image of 3 people and text

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс 2020 онд Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 350 хүнд даацийн автомашины жолоочийн ажлын байранд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийсэн. Судалгаагаар цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт ажлын 8 цагийн зөвшөөрөх дээд хэмжээнээс 4 дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан уул уурхайн компаниудын ажлын байрны 26 хувьд тоосны өртөлтийн түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр гарсан.

Иймд ажлын байрны тоос, тоосжилтын шалтгаант амьсгалын замын эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, тоосны өртөлтийг бууруулах хууль эрхзүйн бодлого зохицуулалт, дүрэм стандартын хэрэгжилтийг сайжруулах, ажил олгогч, ажилтнуудыг сургалт мэдээллээр тогтмол, тасралтгүй хангах шаардлагатай байгаа юм.

May be an image of 1 person and text

2021 оны байдлаар Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтад 2810 иргэн хөдөлмөрийн чадвар алдалттай идэвхтэй хяналтад байгаагаас 1477 буюу 52.6 хувь нь амьсгалын замын өвчлөл эзэлж байна. Салбараар авч үзвэл 72.4 хувь нь уул уурхай, 12.5 хувь нь барилга, 7 хувь нь цахилгаан, хий уур агааржуулалтын салбарт тоосжилтын шалтгаант мэргэжлийн өвчнүүд тохиолдож байна. Харин энэ онд шинээр 50 хүн МШӨ тогтоолгосон.

ХНХЯам болон ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнтэй хамтран 2018-2022 оны хооронд “Монгол улсын уул уурхайн салбарт чанарын дэд бүтцийг сайжруулах нь” төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд тоос, тоосжилтоос шалтгаалсан ажлын байрны өвчлөл оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, сургалт, сурталчилгааг тогтмол явуулж, тоосны хэмжилт хийх лабораторийг байгуулаад байгаа билээ.

Эх сурвалж: ХНХЯ

ВИДЕО: Хүүхдийн паркийн тохижилтгүй хэсгийн хашааг нурааж нийтийн эзэмшлийнх болголоо
ВИДЕО: Хүүхдийн паркийн тохижилтгүй хэсгийн хашааг нурааж нийтийн эзэмшлийнх болголоо
 
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Явган хүний зам, талбайг нөхөн сэргээх ажил 85 хувьтай үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.