Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг “Нөхөрсөг жаалууд” сургалт
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг “Нөхөрсөг жаалууд” сургалт

/2022.3.16/ Монголын Эмнести Интернэшнл нь хүний эрхийн боловсролыг түгээх ажлынхаа хүрээнд үе тэнгийн шоглох, дээрэлхэх, дарамтлахын эсрэг "Нөхөрсөг жаалууд" сургалтыг ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулдаг.

Сургалтаар хүнийг хүндлэх, үе тэнгийнхэнтэйгээ нөхөрсөг харилцах, хүний эрхийн тухай ойлголтыг зааж, эрхээ мэддэг, хамгаалдаг, хүний эрхийн мэдрэмжтэй өсвөр үеийнхнийг бэлтгэдэг байна. Ингэхдээ сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модуль боловсруулсан бөгөөд туршлагатай үе тэнгийн сургагч багш нар заадгаараа онцлогтой.

СУРГАЛТЫН ОНЦЛОГ

  • Сурагчдын насны онцлогт тохирсон 5 төрлийн модултай.
  • Багш, сурагчийн оролцоог хангасан нээлттэй, сонирхолтой хөтөлбөр
  • Сургалтын үр дүн шууд харагдахуйц
  • Эмнестигийн хүний эрхийн сургалтуудад хамрагдсан, туршлагатай үе тэнгийн сургагч багш нар хичээл ордог.

2022 он гарснаас хойш Англи хэлний академийн 1000 гаруй сурагч, Томүжин сургууль, Нийслэлийн 155-р сургууль, 130-р сургуульд тус тус “Нөхөрсөг жаалууд” сургалтын зохион байгуулсан байна.

Та бүхэн сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 7000-4705 утсаар холбогдоно уу.

Эх сурвалж: Иргэний нийгмийн мэдээ

Хятад улс ковидын улмаас хатуу хорионуудыг тавьж эхэллээ
Хятад улс ковидын улмаас хатуу хорионуудыг тавьж эхэллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо