/2022.3.16/ Хятад улсад мягмар гарагт 5000 тохиолдол бүртгэгдлээ.
Нөхцөл байдал хүндэрсэн тул Жилинь муж болон технологийн төв болсон Шэньжин хотод хатуу хөл хорио тогтоосон байна.
Тоёота, Вольксваген, Apple зэрэг томоохон брэндүүдийн ханган нийлүүлэлтийг хийдэг үйлдвэрүүд зогсоход хүрчээ. Даваа гарагаас Хятадын зүүн хойд мужийн 24 сая орчим оршин суугч хатуу хөл хорионд ороод байна. Жилинь мужийн иргэд гэрээсээ гарч явж болохгүй бөгөөд, мужаас гарах тохиолдолд заавал цагдаагийн зөвшөөрөл хүсэх болжээ.
Харин Шэнжинь хотод нийтийн тээврийг зогсоосон байна.
Эх сурвалж: