Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна

/2021.12.17/:

Паркийн дэд бүтэц, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, катодын зэсийн үйлдвэр

Үйлдвэрлэл технологийн парк нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.

2020-2021 ОНД ХИЙСЭН АЖЛУУД

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах Үйлдвэрлэл, технологийн паркийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Орхон аймгийн ИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 1217,4 га газарт ҮТП байгуулахаар тогтов.
  • Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 05-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, паркийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулахаар тогтон дэд бүтцийн ажлыг эхлүүлэв.

Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, БОННҮ, техник, технологийн түвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлууд бүрэн хийгдэж дууссан.

  • ҮТП-ийн дэд бүтцийн хүрээнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламжуудыг барих ба зураг төсөл боловсруулах, цахилгаан хангамжийн ТЭЗҮ боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж байна.
  • Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын China ENFI Engineering тэргүүтэй консерциум 2019 онд боловсруулсан бөгөөд тус ТЭЗҮ-ийг 2020 онд шинэчлэн боловсруулж, элементийн хүхрийн технологийн үйлдвэрлэлийн туршилтын ажлын үр дүнгээр ТЭЗҮ-д тодотгол хийхээр ажиллаж байна.
  • Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн “Уул уурхай-металлургихимийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг хийхэд холбогдох төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/99 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.

ХҮЧИН ЧАДАЛ

Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр:

Баяжмал 560.0 мян.тн

Катодын зэс 124.1 мян.тн

Мөнгө 38 тн

Элементийн хүхэр 181 мян.тн

ТӨСЛИЙН ЯВЦ

• ҮТП: Дэд бүтцийн зураг төслийн ажил хийгдэж байна.

• ЗББҮ: 2019 онд ТЭЗҮ боловсруулж, одоо ТЭЗҮ-ийн тодотгол хийж байна.

• КЗҮ: 2016 онд ТЭЗҮ боловсруулж, ЭБМЗ-өөр хэлэлцүүлсэн. Одоо ТЭЗҮ- ийн тодотгол хийгдэж байна.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ

  • Эхний 20 жилийн хугацаанд дээрх 5 төсөл 46 их наяд төгрөгийн орлого олж 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллана.
  • Улсын төсөвт эдгээр төслүүд НӨАТ болон ААНОАТ-аар 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ.
  • ДНБ-ийг 360 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.
  • Шинээр 1070 ажлын байр бий болно.
  • Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулж аж үйлдвэрийн кластерыг хөгжүүлнэ.
  • Эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг ахиулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Катодын зэсийн дотоодын үйлдвэрлэл, экспортын орлого нэмэгдэж дагалдах жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө.

Эх сурвалж: УУХҮЯ

У.Хүрэлсүх, В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв
У.Хүрэлсүх, В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.