НАСА саран дээр буух эцсийн хугацааг 2025 он хүртэл хойшлууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАСА саран дээр буух эцсийн хугацааг 2025 он хүртэл хойшлууллаа

NASA delays SpaceX commercial crew test flight to February - SpaceNews

/2021.11.10/: НАСА Америкийн сансрын нисгэгчдийг сарны гадаргуу руу илгээх хугацааг нэг жилээр хойшлуулж байна гэж албаны хүмүүс мягмар гарагт мэдэгдэв.

Энэ нь Дональд Ж.Трампыг ерөнхийлөгч байх үед тавьсан зорилт 2024 онд биелэх боломжгүй гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны тохиолдол юм.

Харин 2025 ондоо багтаан сар луу сансрын нисгэгчдийг илгээн хэмээн НАСА-г удирдахаар сонгогдсон Флоридагийн сенатор асан Билл Нелсон энэ оны эхээр мэдэгдсэн. Цаг, хугацаа өөрчлөгдсөнийг SpaceX-ийн бүтээсэн саран дээр буулгах төхөөрөмжтэй холбоотой зарга, НАСА-гийн Орион капсул буюу сансрын нисэгчдийг сарны тойрог замд хүргэх сааталтай холбон тайлбарлав.

Ноён Нелсон "Бид шүүх хурлын улмаас бараг долоон сарыг алдсан ба саран дээр газардах хүний ​​анхны буултыг 2025 оноос өмнө хийх боломжгүй болох магадлалтай" гэж хэлээд НАСА SpaceX-тэй илүү нарийвчилсан хэлэлцээ хийх шаардлагатай гэж нэмж хэлэв.

"Сүүлийн зургаан сарын турш сайтар ажигласны дараа тус агентлаг хөтөлбөрийг урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэхийн тулд нухацтай өөрчлөлт хийх шаардлагатай байгаа нь тодорхой байна" гэж тэр нэмж хэлэв.

2022 оны арванхоёрдугаар сард саран дээр сансрын нисгэгч буусны 50 жилийн ой болно. 1972 онд Аполло 17 сансрын хөлөг буцаж ирснээс хойш Америкийн сансрын хөтөлбөр бусад зорилгод анхаарлаа хандуулж ирсэн ч зарим үед, тэр дундаа Ерөнхийлөгч Трампын үед саранд ихээр анхаарал хандуулж эхэлсэн.

Our SpaceFlight Heritage: The saga of Apollo 16 - SpaceFlight Insider

Хагас зуун жилийн хугацаанд Америкийн сансрын нисгэгчдийг саран дээр буулгах эцсийн хугацааг 2024 он хэмээн Цагаан ордны сансрын зөвлөлийн 2019 оны хуралдааны үеэр тухайн үеийн дэд ерөнхийлөгч Майк Пенс анх танилцуулсан. НАСА болон сансрын салбарт олныг гайхшруулсан шинэ даалгавар нь анхны эмэгтэй сансрын нисгэгч болон дараагийн америк эрэгтэй сансрын нисгэгчийг "ямар ч хамаагүй аргаар" сарны гадаргуу дээр газардуул" гэж тэр үед мэдэгдэж байжээ.

Хятад улс 2030-аад онд саран дээр сансрын нисгэгчдийг буулгах зорилт тавьсантай холбоотойгоор АНУ "1960-аад оных шиг сансрын уралдаанд оролцох" түлхэц нь болсон аж.

Ноён Пенсийн хэлсэн үгнээс хойш төсвийн томоохон хүсэлтүүд, сарны шинэ технологийн гэрээнүүд, олон улсын гэрээ хэлэлцээрүүд болон Артемис хөтөлбөрийг дагаж мөрдсөн. Ерөнхийлөгч Байдены шилжилтийн баг үүнийг бодитой бус гэж үзсэн ч Байдены засаг захиргаа Артемис дэмжлэг үзүүлж, НАСА 2024 оны зорилтыг баталжээ. Ноён Нелсон өнөөг хүртэл өмнөх засаг захиргааны цагийн хугацааны хуваарийг баримталсаар ирсэн.

SpaceX nears launch for Mars-bound Starship SN 20 after successful test of  deep space engine, Elon Musk says | The Independent

Дөрөвдүгээр сард НАСА саран дээр буух төхөөрөмж бүтээхээр Илон Маскийн сансрын компани SpaceX-ийг сонгосон. Эхний хоёр сансрын нисгэгч сарны гадаргуу руу аялахдаа Техас мужид хурдан хугацаанд хөгжүүлж буй асар том, дахин ашиглах боломжтой пуужингийн систем болох Starship-ыг ашиглахаар төлөвлөж байгаа ажээ.

2024 оны зорилгод хүрэхэд тулгарч буй саад бэрхшээл нь Конгресс дахь хууль тогтоогчдын хоёрдмол байдлаас эхлээд НАСА-д сансрын нисгэгчдийг саран дээр гаргахад шаардлагатай инженерийн асуудал, бусад систем, сансрын хөлгүүдийн саатал зэрэг улс төр, техникийн хүчин зүйлсээс шалтгаалж байгаа гэнэ. Ковид тахал бас ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Агентлагийн гол цөм болох сарны пуужин болох Сансрын хөөргөх систем нь олон тэрбум долларын ажил бөгөөд энэ ажил бас олон жил саатсан.

Гэвч өнгөрсөн долоо хоногт НАСА томоохон саад бэрхшээлийг даван туулсан. НАСА-гийн SpaceX-ийг сонгох шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн Жефф Безосын сансрын компани Blue Origin-тэй хийсэн ширүүн бөгөөд удаан үргэлжилсэн хуулийн тэмцлийн үр дүнд тус агентлаг ялалт байгуулсанаар саран дээр буух хөтөлбөрийг бараг зургаан сарын турш саатуулж, НАСА-г SpaceX-тэй Starship-ийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах боломжгүй болгосон юм.

Гэсэн хэдий ч Starship бол НАСА-гийн хэлснээр саран дээр буухад шаардлага хангасан цор ганц пуужин, технологи нь юм байна.

Ирэх хоёрдугаар сард Сансрын хөөргөх систем нь сансрын нисгэгчдийг сарны ойр орчимд тээвэрлэх зорилготой Орион нэртэй капсулыг сансрын нисгэгчдийн баггүйгээр хөөргөхөөр төлөвлөж байна. Харин Сансрын нисгэгчдийг сарны эргэн тойроныг судлуулахаар 2024 оны тавдугаар сард илгээх гэнэ.

Харин 2025 онд сансрын хөөргөх систем нь сансрын нисгэгчдийг Орион капсулаар сар луу илгээхээр төлөвлөж байгаа гэнэ

Эх сурвалж: nytimes.com

Малаа хариулахаар гараад нас барсан байдалтай олджээ
Малаа хариулахаар гараад нас барсан байдалтай олджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.