ЮНИСЕФ: Бид С.Мойлтмааг татан авахаар хичээн ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЮНИСЕФ: Бид С.Мойлтмааг татан авахаар хичээн ажиллаж байна

/2023.4.20/ Суданд армийн цэргүүд болон хагас цэрэгжүүлсэн армийнхан хоорондоо тулалдаж, хүнд нөхцөл байдал үүсээд байна. Өчигдөр гал зогсоох хэлэлцээр хийсэн ч өнөөдрийн байдлаар гал зогсоогүй байгаа юм.

Нөхцөл байдал хүнд байгаа тул улс орнууд иргэдээ татан авахаар ажиллаж байна. Гэвч талууд галаа зогсоогоогүй байгаа тул иргэдээ татан авах үйл ажиллагаанд хүндрэл учирсаар байна.

Мөргөлдөөн болж буй Хартумд Монголын иргэн, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа гацаад байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сантай бид холбогдож, дараах тодруулгыг авлаа. Тус байгууллагын мэргэжилтэн:

-С.Мойлтмаатай бид байнга холбогдож, нөхцөл байдлынх нь талаар мэдээлэл авч байгаа. Мэргэжилтнээ татан авах ажиллагааг бид хийхийн тулд Судан дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон манай улсын Батлан хамгаалах яамтай яриа тохироо хийсээр байна. Мөргөлдөгч талууд галаа зогсоовол бид хүнээ татан авах бүрэн боломжтой болно гэлээ.

Дашрамд сонирхуулахад, Украин улсад болж буй дайны үеэр иргэдийг болон хүнсний нөөцийг татан авах коридор гаргаж байсан. Харин Суданд болж буй мөргөлдөөнд хүмүүнлэгийн коридор гаргахгүй байгаа нь улс орнуудыг хүнд нөхцөлд оруулж буй юм.

Украины тал Оросын 10 дроныг устгасан гэв
Украины тал Оросын 10 дроныг устгасан гэв
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.