/2023.4.20/ Суданд зэвсэгт мөргөлдөөн хэдэн өдөр үргэлжилж байна.
Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээллээр өнөөдрийн байдлаар 270 гаруй хүн амиа алдаж, 2600 хүн шархдаад байгаа юм.
Сүүлийн 24 цагт тус улсад байгаа иргэдээ татахаар дэлхийн улс орнуудын удирдлагууд шуурхайлан ажиллаж байна. Мөргөлдөөний гол хэсэг болох Картум хотод одоогийн байдлаар монголын хоёр иргэн гацсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн С.Мойлтмаа нөхцөл байдал тун хүнд байгаа талаар мэдээлж байна. Тэрбээр Судан улсад ажлын томилолтоор богино хугацаатай явсан боловч ийнхүү дайны улмаас гацжээ.
Гэвч одоогоор НҮБ-ын Хүүхдийн сан болон Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас С.Мойлтмаатай холбогдож, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож байгаа аж. Гэсэн хэдий ч татан авах асуудлаар ямар нэг ажиллагаа одоогоор хийгээгүй байна.