/2023.04.20/: Украйны арми ширүүн тулаан болж буй Бахмут хот болон Донецк муж даяар хамгаалалтаа үргэлжлүүлж байна гэж мэдэгдэв.
ОХУ лхагва гарагт тус улсын зүүн хэсэгт дахин цохилт өгч, Украин хэд хэдэн довтолгооны нисгэгчгүй онгоцыг устгасан тухай мэдээлсэн бол Украины тал Оросын хохирол Украиныхаас хэд дахин их байна гэж мэдэгдлээ.
Украинд болж өнгөрсөн онцлох мэдээллүүдийг тоймлон хүргэж байна.
Украин довтолгооны нисгэгчгүй онгоцуудаа сөнөөв: Лхагва гарагийн орой Оросын армийн хөөргөсөн 11 "Шахед" нисэгчгүй онгоцны 10-ыг нь устгасан гэж Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал мэдэгдлээ.
Украин даяар агаарын дайралтаас сэрэмжлүүлгийг мэдээлэв: Лхагва гарагт тус улсын хэд хэдэн хэсэг Киев хот болон Сумы, Харьков, Днепр, Запорожье, Донецк мужуудад зэрэг агаарын дайралтаас сэрэмжлүүлэх дохио дугарсан гэж Киевийн бүсийн цэргийн захиргаа мэдээллээ.
Бахмут дахь Украины арми байр сууриа хадгалж байна: Донецк мужид ширүүн тулалдаан болж байгаа энэ үед Орос улс хүчнийхээ дийлэнх хэсгийг Бахмутад төвлөрүүлж, "хотыг бүрэн хяналтандаа авахыг хүсч байна" гэж Украины хуурай замын цэргийн командлагч Александр Сирский мэдэгдэв. Мөн тэрээр Украины арми “дайсны довтолгоог зогсоож байна” гэв.
Илүү их техник хангамж ирлээ: Францын хуягт машин, АНУ-ын Patriot пуужингийн довтолгооноос хамгаалах систем, Германаас IRIS-T зэрэг довтолгоо болон хамгаалалтын аль алинд ашиглах барууны тоног төхөөрөмжийг Украин улс хүлээн авсаар байна. Украйнчууд агаарын довтолгооноос хамгаалах зэвсгээ маш хурдан шавхаж, дуусч байгаа тухай саяхан задарсан АНУ-ын цэргийн баримт бичгүүдэд байсан тул хангалтыг нэмж байгаа аж.
АНУ шинэ тусламжаа зарлав: Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен АНУ Украинд аюулгүй байдлын чиглэлээр нэмэлт 325 сая долларын тусламж үзүүлэхээ амлалаа. Уг багцад олон тооны сум, их бууны сум, түүнчлэн Украиныг Оросын эсрэг хамгаалахад туслах хуяг эсэргүүцэх систем багтсан байна.
Дайны гэмт хэрэг байж болзошгүй 80,000 орчим тохиолдол байна: Украины прокурорын алба хэдэн арван мянган дайны гэмт хэрэг байж болзошгүй хэргүүдийг бүртгэжээ. Үүнээс өнөөдрийг хүртэл Украины шүүхээр нийт 31 оросыг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шийтгэсэн байна.
Украины өсвөр насны хүүхдийг албадан Орос руу илгээв: 16 настай украин залууг Орос руу албадан явуулжээ. Ингэхдээ түүнийг Оросын талыг баримтлагч суртал ухуулагч болгохыг завдсан гэж өсвөр насны хүүхдийн төлөөлөгч АНУ-ын Конгрессын танхимд мэдэгджээ. Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 16 мянган хүүхдийг албадан албадан гаргасан гэж мэдэгдэв.
Эх сурвалж: CNN