Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголд оролцохоор 298 хүн хүсэлт өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нүүрсний асуудлаарх хяналтын сонсголд оролцохоор 298 хүн хүсэлт өгчээ

/2022.12.20/ УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Ганболд, Т.Доржханд нар нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголын талаар мэдээлж байна.

Г.Ганболд: УИХ-ын нэр бүхий 9 гишүүн нүүрсний асуудлаар үүсээд байгаа нөхцөл байдлын талаар нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад уламжилж УИХ дарга ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг хуулийн хамгийн богино хугацаанд буюу 14 хоногийн хугацаанд сонсголыг зарлаж маргааш зохион байгуулахаар болсон.

УИХ-ын нээлттэй сонсгол гэдэг нь ард иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шууд сонсох боломжийг олгож байна. Өнөөдрийн байдлаар 11 хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 27 төлөөлөгчид болон парламентын сэтгүүлчид энэ арга хэмжээг шууд дамжуулна.

УИХ өөрөө тухайн асуудлаар холбогдож байгаа байгууллагууд асуудлаар мэдээллийг нээлттэй сонсох ийм процесс болно.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны эрцээр явна. ЭЗБХ-ны гуравны нэг оролцсоноор энэ чуулган хүчин төгөлдөр болно. УИХ-ын гишүүд асуулт асууж, саналууд хэлэх боломжтой.

Иргэдийн хувь сонсголын хуулийн дагуу мэдээллүүдээ урьдчилж ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцох хүсэлтээ ирүүлсэн. Эндээс 34 иргэн тухайн асуудлаар өөрийн эрх ашиг хөндөгдөж байна хэмээн үг хэлэх хүсэлтүүд ирсэн.

Уг сонсголоор 4 асуудлын хүрээнд мэдээлэл сонсоно.

1. ЗГХЭГ-аас өнгөрсөн хугацаанд нүүрсний гэрээ амны болон хилийн үнэ, ОУ-ын зах зээлийн үнэ болон зөрүүтэй байгаа үнийн талаар мэдээлэл өгнө.

2. Офтейк гэрээнүүдийн талаар ЭТТ ХК-ний удирдлагуудаас мэдээлэл өгнө.

3. Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын талаар хийсэн нууц гэрээнүүдийн талаар тодорхой мэдээллүүдийг сонсоно.

4. 2013 оноос хойшхи Хууль хяналтын байгууллагуудад нүүрсний хулгайтай холбоотой шалгагдаж байгаа болон хэрэгсэхгүй болсон хэргүүдэд хэн хэн шалгагдаж байгаа тухай мэдээлэл.

5. Гаалийн байгууллагын зүгээс 2013 оноос хойш хийсэн шалгалтуудын дүнгийн талаар гээд тодорхой мэдээллүүдийг өгсний дараа УИХ-ын гишүүд уг асуудлаар асуулт асууж, хариулт хэлэх боломжийг нээж байна.

Уг сонсголоор тухайн асуудалтай холбогдсон гэрээний 2 тал болон Засгийн газар, ЭТТ. Нөгөө талаас хаалттай гэрээ хийгдсэн ААН-үүд хуулийн байгууллагуудад шалгагдаж эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийн тал талын байр суурийг сонсох зорилготой зүйл юм.

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-УИХ-ын нэр бүхий есөн гишүүн нээлттэй сонсгол хийх хүсэлтийг УИХ-ын даргад уламжилснаар сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдээс гадна 298 хүн оролцохоор хүсэлтээ ирүүлээд байна. Үүнээс 34 орчим нь эрх ашиг хөндөгдөж байгаа гэж үзээд үг хэлэх хүсэлтээ өгсөн гэлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Өмнө нь УИХ-д нээлттэй сонсгол явагдаж байсан. Энэнд иргэд нилээд шүүмжлэлтэй ханддаг. Дандаа албаны хүмүүс нь тайлан тавьж дараа УИХ-ын гишүүд л асуух зүйлээ асуусаар сонсгол дуусдаг. Харин энгийн иргэд болон сөрөг хүчний зүгээс асуулт асуух, үг хэлэх боломж байдаггүй гэдэг. Энэ удаад УИХ дахь АН-ын бүлгийн гишүүний хувьд энэ асуудлыг нилээд түлхүү оруулсан. Өмнөх хөтөлбөрөөр байгууллагын хүмүүс нилээд урт илтгэл тавих байсныг 1 төлөөлөгч 10 минутаас хэтрэхээргүй байхаар зохион байгуулсан.

2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр УИХ дахь АН-ын бүлгээс Соёлын төв өргөөнд сонсголыг зохион байгуулж иргэдээс 1000 гаруй төлөөллийг оруулья гэсэн санал тавьсан боловч УИХ-ын Нээлттэй сонсголын хууль болон бусад зохион байгуулалтын хувьд боломжгүй гэсэн хариу ирсэн учир ийнхүү төрийн ордонд зохион байгуулахаар болсон. Нээлттэй сонсголыг бол анх 7 гишүүн санаачилж зохион байгуулахаар болсон. Иргэдээс эрх баригчдыг сонсох шаардлагагүй харин ЭТТ ХК-ийн захирал асан Ганхуягийг оруулвал сонсгол илүү бодитой, үр дүнтэй болно гэсэн санал иргэдээс ирж байгаа.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

- МУ бол парламентийн засаглалтай улс. Парламент бол бага ард түмэн гэгддэг иргэдийн төлөөлөл юм. Энэ утгаараа бид нар хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг бүгдийг нь байлгуулья гэж байгаа юм. Хэрэгт холбогдолтой байгаа нэр бүхий 17 албан тушаалтнууд байна. Үүнд хамгийн түрүүнд зарлагдсан Х.Баттулгаас авхуулаад байлцуулья гэсэн боловч 2 хоногийн өмнө зугтаачихсан. Тийм учраас тэдэнд хилийн хориг тавих ёстой гэсэн шаардлагыг өчигдөр өгсөн. Өнөөдөр хамгийн их мэдээлэлтэй хүн хэн бэ гэвэл Б.Ганхуяг байгаа. Энэ хүн бол нэрсээ мэдэж байгаа, мэдүүлгээ өгөх ёстой учир энэ хүнийг авчирч мэдүүлгийг нь сонсьё гэж ярилцаж байгаа.

Өчигдөр хаалттай гэрээний гүйцэтгэгч болох "Бодь"-ийн Баясгалан гэдэг хүн яарч сандарч мэдэгдэл хийлээ. Тэрээр Би мэдэхгүй, асуудал байхгүй. Хэрэв асуудал гарвал төртэй ярь" гэдэг утгаар ярьлаа. Гэвч тухайн үеийн төрийн шийдвэр гаргасан хүн нь зугтаачихсан байна.

Маргаашийн сонсголын үеээр Баясгалан гэдэг хүнийг ирж мэдүүлгээ өг гэж байгаа. Нөгөө талд нь ЭТТ ХК-ны бүрэн эрхт төлөөлөгч Ганбат гэдэг хүнийг ирж мэдээллээ өг гэсэн. Учир нь Ганбат гэдэг хүний мэдээлэл бол "Энэ бол нууцлахаас өөр аргагүй юм байна. Аймшигийн нөхцөлтэй гэрээ байна" гэсэн мэдээлэл өгсөн болохоор энэ хоёр хүнийг уулзуулах шаардлагатай байна. Бид хүнийг харлуулж, гүтгэж бизнесийн нэр хүндэд хандаж болохгүй.

Нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний дотор манай УИХ-ын зарим гишүүний нэр орчихсон байгаа. Эрх баригч намын 5 гишүүн бий. Тухайлбал Ш.Раднаасэд гишүүн "Энэ асуудлын жинхэнэ эзэн бол сайд болсон УИХ-ын дэд дарга асан Аюурсайхан шүү дээ. Түүний холбоо хамааралтай хүмүүс л хийсэн, томилгоонууд нь байгаа" гэж байгаа. Тэрээр удаа дараа хэвлэлээр ингэж ярьсан. Мөн УИХ-ын чуулган дээр ч гэсэн ярьж байгаа.

Түүнчлэн дээрх 5 гишүүн "Жинхэнэ эздийг чинь зарлана шүү" гэж яриад байна. Энэ хүмүүсийг суулгаж байгаад яриулья. Мөн зарлаад байгаа УИХ-ын нөлөө бүхий гишүүд нь хүрч ирээд тайлбараа өг. Ингэж байж жинхэн хулгайч нь яг хаана байгаа нь мэдэгдэнэ.

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 46 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.